solongonews
Ван Чэнь Венесуэлийн Үндэсний төлөөлөгчийн их хурлын нэгдүгээр орлогч дарга Варелатай видео уулзалт хийв
2022-05-27 16:48
Ван Чэнь Венесуэлийн Үндэсний төлөөлөгчийн их хурлын нэгдүгээр орлогч дарга Варелатай видео уулзалт хийв.

    ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ван Чэнь 05-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо Венесуэлийн Үндэсний төлөөлөгчийн их хурлын нэгдүгээр орлогч дарга Варелатай видео уулзалт хийсэн байна.

Ван Чэнь:

- Ши Жиньпин дарга, Николас Мадурогийн хамтарсан удирдлага дор Хятад, Венесуэлийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй бэхжиж, гүнзгийрсээр ирсэн. Хоёр орон бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг тууштай дэмжиж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал Венесуэлийн Үндэсний Төлөөлөгчийн Их Хуралтай хамтаар найрамдлын уламжлалыг урагшлуулж, харилцан туршлага солилцож, хууль тогтоох байгууллагын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, хууль дээдлэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, гадаадын хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийг идэвхтэй ахиулахыг хүсэж байна гэж хэлсэн байна.

Варела:

- Венесуэл нэг Хятадын зарчмыг тууштай баримталж байна. Мөн цаашид хууль тогтоох байгууллагуудын хоорондын солилцоог бэхжүүлж, эдийн засаг, хууль эрх зүй зэрэг олон салбарт хоёр талын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл