ХКН, Панамын Ардчилсан хувьсгалт намынхан албан тушаалтнуудын онлайн семинарын нээлтийг энэ сарын 25-нд зохион байгуулав .
ХКН-ын Төв Хорооны Олон улсын харилцаа холбооны газрын дарга Сүн Тао:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Панама улсын удирдагчдын хамтарсан хичээл зүтгэлийн үр дүнд Хятад, Панама хоёр улсын дипломат харилцаа тогтоосон гурван жилийн туршид хамтын ажиллагааны сайн үр дүнд хүрсэн гэж хэллээ.
Хоёр улсын эрх баригч намууд хоёр улсын төрийн тэргүүний чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад, Панамын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулсан байна.
Сүн Тао мөн "Төрийн засаглал захиргааны талаарх Ши Жиньпиний яриа" гуравдугаар боть дахь үндсэн агуулгыг танилцууллаа. ХКН-ын Фүжянь мужийн хорооны нарийн бичгийн дарга Юй Вэйгүө Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдлагаар Фүжянь мужийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн ахиулсан тухай танилцуулав. Түүнчлэн "Бүс ба Зам" болон бусад салбарт Панама улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Панамын Ардчилсан Хувьсгалт Нам нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалтай санал нэгдэж, нэг Хятад улсын зарчмыг тууштай баримталж буйгаа илэрхийлэв. Мөн:
- Бид өөрсдийн давуу талаа бүрэн бадруулж, "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна гэж мэдэгдлээ.
