Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 26-нд Индонезийн ерөнхийлөгч Жоко нарын хийсэн хэлэлцээ баялаг үр дүнд хүрэв. Ерөнхийлөгч Жоко нь Бээжингийн Өвлийн олимпын дараа Хятад улсын хүлээж авч буй гадаадын төрийн тэргүүн бөгөөд Хятад улс нь түүний хувьд Зүүн Ази дахь эхний айлчлал юм. Энэ нь хоёр орны харилцаа хэчнэн нягт гэдгийг харуулж байна.
Ерөнхийлөгч Жоко Видодо Бээжингийн Өвлийн олимпын наадмаас хойш Хятад улс хүлээн авсан анхны гадаад төрийн тэргүүн бөгөөд түүний Зүүн Ази дахь айлчлалын анхны өртөө нь Хятад улс юм. Энэ нь хоёр талын харилцааны дотно байдлыг харуулж байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний үр дүнг нарийвчлан судалж, хоёр тал Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулах ерөнхий чиглэлийг тогтоож, хоёр орны тэргүүн нарын уулзалтын талаар хамтарсан хэвлэлийн мэдэгдэл нийтэлжээ. "Бүс ба зам" болон "Дэлхийн тэнгисийн тулгуур" хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулж, вакцин, генийн хамтарсан судалгаа, ногоон хөгжил, мэдээлэл солилцох, хууль сахиулах, сүлжээ зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.
Үүнд хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чиглэлийг тогтоосон нь Жоко ерөнхийлөгчийн айлчлалын тохиролцсон маш чухал улс төрийн амжилт юм. Зуун жилд тохиолдож байгаагүй өөрчлөлт сорилт болон цар тахал давхцаж буй энэ үед Хятад, Индонез нь хувь заяаны нэгдмэл цогц байгуулахаар удирдлага болгон, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, тэнгисийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээрийг нэмж, хоёр оронд хөгжлийн шинэ боломж олгох нь дамжиггүй.
"Бүс ба зам" төсөл нь хоёр тал хамтын хөгжилд хүрэх зангилаа юм. Энэ удаагийн хэлэлцлээр "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, илүү их үр дүнд хүргэхийг Ши Жиньпин онцлов. Хоёр тал мөн "Бүс ба зам" болон "Дэлхийн тэнгисийн тулгуур" хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулав. Энэ нь хоёр орны хөгжлийн стратегийг цаашид холбоход тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ "Индонезийн хөгжлийг ахиулах, Хятад, Индонезийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тустай л юм бол Хятад улс идэвхтэй оролцож, чадах бүхнээ хийх болно" гэсэн Хятад улсын амлалтыг баталгаажуулж байна.
АСЕАН-ы тэргүүлэгч орны хувьд Индонези нь энэ онд Их 20-ын бүлгийн чуулга уулзалтын дарга орон, ирэх жил АСЕАН-ы дарга орноор ажиллах болно. Энэ утгаараа Хятад, Индонезийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд эерэг, өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлэх болно.
Энэ удаагийн хэлцлийн үеэр Жоко ерөнхийлөгч "хувь заяаны нэгдмэл цогц", "харилцан ашигтай хамтдаа хожих", "зөв энерги" зэрэг үгсээр Хятад, Индонезийн харилцааг үнэлснийг анзаарч болох юм. Тэрээр "Ази тив нь бүлэглэлийн сөргөлдөөн болон улс төрийн бүлэглэлийг дэмжихгүй, харин энх тайван, хөгжлийг эрэлхийлэх нь бүс нутгийн ард түмний хүлээлт юм" хэмээн тодорхой онцолсон юм.
Хятад, Индонези хоёр орон нэгдмэл үзэл бодлоос хувь заяаны хамтын цогц руу чиглэн, хөгжиж буй томоохон орнуудад харилцан ашигтай, хамтаар хожих үлгэр жишээ, хамтын хөгжлийн үлгэр жишээ болж, өмнөд өмнөд хамтын ажиллагааны манлайлагч байх болно. Энэ үйл явцад бий болсон "агуу боломж" нь зөвхөн Хятад, Индонезид төдийгүй Ази, дэлхийн улс орнуудынх юм.
