solongonews
Ли Кэчян Норвегийн Ерөнхий сайд Стеллертэй утсаар ярив
2022-04-30 18:45
Ли Кэчян Норвегийн Ерөнхий сайд Стеллертэй утсаар ярьлаа.

      Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 29-ний үдээс хойш Жүннанхайн Зигуангэд Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стеретэй утсаар ярив.
Ли Кэчян:

- Норвеги бол Хятадын хойд Европ дахь хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд хоёр орны харилцаа бат бөх үндэс суурьтай юм. 2018 онд Ши Жиньпин дарга хаан Харалд v нарын уулзалт нь Хятад Норвегийн харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгсөн юм. Хятад улс Норвегитэй хамтаар бие биедээ хүндэтгэлтэй, эрх тэгш хандаж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Норвегийн харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд бэлэн байна.
Ли Кэчян:

- Хятад улс Норвеги улстай эдийн засаг худалдааны салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт, ногоон аж үйлдвэрийн технологи, байгаль орчныг хамгаалах зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Норвегийн хөдөө аж ахуй, загасны аж ахуйн ашигтай бүтээгдэхүүний импортыг өргөтгөхөд бэлэн байна. Хоёр талын чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр болон давхар татварын хэлэлцээрийг эртхэн хэлэлцэн, дэлхий нийтэд эерэг дохио өгч, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад хамтын хүчин чармайлт гаргана. Хятад улс нээлттэй байдлаа үргэлжлэн өргөжүүлж, хоёр болон олон талт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэл гаргах болно гэж онцоллоо.
Стере:

- Норвеги Хятад хоёр орон ойр дотно, гүн гүнзгий харилцаатай, хоёр орон эдийн засаг худалдааны сайн хамтын ажиллагаатай, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг олон талт уулзалтаар гүнзгий харилцаатай байна. Норвеги урт хугацаанд нэг Хятадын бодлогыг баримталж ирсэн бөгөөд Хятад улстай ногоон эдийн засаг, далайн эдийн засаг, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмэн, соёлын харилцааг бэхжүүлж, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.
Хоёр тал мөн Украины нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Ли Кэчян Хятадын зарчмын байр суурийг тайлбарлав.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл