Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХХ их хурлын тайландаа “Хөгжлийн явцад иргэдийн аж амьдралыг батлан сайжруулж, хүч нэгтгэн сайн сайхан амьдралыг бүтээхийг урамшуулж, ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзлийг тасралтгүй биелүүлэх хэрэгтэй” гэж тодорхой дурдсан.
Тайланд дурдсан иргэдийн амьжиргааны шинэ арга хэмжээ, амьжиргаанд дүрслэгдсэн шинэ дүр зураг нь хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд халуун яриа болсон төдийгүй боловсон хүчин, олон түмний дунд халуун сэдэв болж, тэдний итгэл найдварыг төрүүлж байна.
Орлого: Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлж, дундаж орлоготой иргэдийн тоог өсгөнө
Тайланд илүү их хөдөлмөрлөж, арвин их орлого олохыг баримталж, ажил хөдөлмөрөөрөө баяжихыг урамшуулж, эрх тэгш байдлыг дэмжиж, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлж, дундаж орлоготой иргэдийн тоог өсгөхийг дурджээ. Орлого хуваарилалтын дэг журам болон баялаг хуримтлуулах механизмыг дүрэмжүүлж, хууль ёсны орлогыг хамгаалж, хэт өндөр орлогыг зохицуулж, хууль бус орлогыг хориглоно.
“Тайланд эгэл ардын хүсэл эрмэлзэлд хариулт өгч, олон түмний сэтгэлийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн байна. Орлого хуваарилалтын дүрмийг боловсронгуй болгож, хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг түгээмэл байдлаар нэмэгдүүлсэн сууринд бага орлоготой олон бүлгийг дунд орлогын эгнээнд оруулахыг дэмжиж ажиллан олон хүнд ялангуяа жирийн хөдөлмөрчдөд итгэл найдвар төрүүлж байна” хэмээн Июуньтүн шуурхай хүргэлтийн Хунань мужийн Цаншагийн Гаочао компанийн Эрхлэн эзэмших хэлтсийн дарга Ма Шигуан төлөөлөгч ярилаа.
Хятад улсын төрийн бодлогын ард иргэдэд ашиг хүртээх эрч хүч тасралтгүй чангарч, олон арга сүвэгчлэн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, 400 сая гаруй хүний дундаж орлоготой бүлгийг бүрдүүлсэн байна. “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө” болон 2035 оны хэтийн төлөвийн хөтөлбөрийн дагуу Хятад орон оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх арга замыг өргөтгөж, их дээд сургууль болон ажил мэргэжлийн дээд сургуулийн төгсөгчид, чадварлаг хөдөлмөрчид, тариачин ажилчдаар гол болгож, дунд орлоготой бүлгийн эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлт: Гол бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгоно
Ажил хөдөлмөр эрхлэлт бол хүмүүсийн амьжиргааны үндэс юм. Тайланд хөдөлмөр эрхлэлтийг эн тэргүүнд тавих стратегийг хэрэгжүүлж, гол бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, ядуу буурай бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эрчимжүүлэхийг санал болгож байна. Хот хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тогтолцоог зохицуулж, тэгш хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй үндэслэлгүй хязгаарлалт, хөдөлмөр эрхлэлтийн ялгаварлан гадуурхалтыг арилгана гэв.
Гирин мужийн Байчэн хотын Таобэй дүүргийн Олон нийтийн ажил үйлчилгээний удирдлагын төвийн эрхлэгч Юй Яньхуагийн үзэж байгаагаар “Ажил хөдөлмөр эрхлэлт нь хувь хүн болон гэр бүлийн амьдралтай холбогдохоос гадна нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдалтай холбоотой. Хятад улс жил бүр 10 сая гаруй ажлын байр шинээр бий болгож, ажлын байрны хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлж, өндөр чанартай ажил эрхлэлтийг бий болгохыг хичээж байна.
Сүүлийн жилүүдэд интернэт платформ дээр суурилсан уян хатан хөдөлмөр эрхлэгч ажилчдын тоо эрс нэмэгдсэн байна. Энэхүү тайланд хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрийг хөгжүүлэх, уян хатан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрийн ажилчдын эрх, ашиг сонирхлын баталгааг бэхжүүлэх талаар санал болгож байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн холбогдох ажилтнуудад бодлогын илүү сайн дэмжлэг, баталгаа өгөх болно”.
Нийгмийн хамгаалал: Олон шатлалт нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоно
Тайланд бүх ард иргэдийг хамарсан, хот хөдөөг нэгдсэн байдлаар төлөвлөсөн, эрх тэгш, аюулгүй байдлын дүрэмтэй, тогтвортой олон давхаргын нийгмийн хамгааллын тогтолцоог төгөлдөржүүлэх хэрэгтэй гэж дурдав. Хуулиар тогтоосон тэтгэврийн насыг үе шаттайгаар хойшлуулах, ахмад настны үндсэн тэтгэлгийг төгөлдөржүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, тэтгэмжийг зохицуулах механизмыг боловсронгуй болгож, эмнэлгийн үндсэн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгалын мужийн ерөнхий төлөвлөлтийг ахиулах, хүнд өвчний даатгал, эмнэлгийн тусламжийн тогтолцоог боловсронгуй болгож, өөр өөр газар эмнүүлэх тооцоог хэрэгжүүлэх болно.
“Тайланд нийгмийн хамгааллын системийн бүтээн байгуулалтад аюулгүй байдлын хэм хэмжээний шинэ шаардлагыг дэвшүүлж, доод шугамын ухамсар, урт хугацааны алсын харааг тусгасан байна. Нийгмийн хамгааллын журмын аюулгүй найдвартай, дүрэмжсэн үйл ажиллагаа нь ард олонд тогтуун жишилт ба бүрэн дүүрэн баталгаа хангаж байж үргэлжлэн хөгжихийг биелүүлж чадна” гэж Хятад улсын Нийгмийн хамгааллын нийгэмлэгийн дарга Жэн Гүнцэн ярив.
Эм эмнэлэг: Эмнэлгийн нөөцийн өргөтгөл, бүс нутгийн тэнцвэртэй төлөвлөлтийг ахиулна
Тайланд эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт төлөвлөлтийг гүнзгийрүүлж, эмчилгээ, эм эмнэлгийн зохицонгуй хөгжил болон эмчилгээг ахиулж, сайн чанарын эмчилгээний баялгийг өргөтгөж, бүс нутгийн тэнцвэртэй төлөвлөлтийг ахиулна.
“Ирээдүйд олон олон өвчтөн гэрийн ойр хавиасаа чанар сайтай эмчилгээ үйлчилгээ авч, том хот, том эмнэлэгт очих шаардлагагүй болно” гэж Хүнань мужийн Ардын эмнэлгийн яаралтай тусламжийн 3-р тасгийн ICU сувилагчийн дарга Шюй Фурүн ярив. Мөн тэрээр “Бид шуурхай ажиллаж, орон нутгийн анхан шатны эмчилгээний барилга байгууламжийн түвшинг дээшлүүлж, боловсон хүчний багийн хүмүүжлийг ихээхэн эрчимжүүлж, ард иргэдийн үндсэн шатны эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний байгууламжид итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. 2022 онд Хятадын төрөөс эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлэх чухал үүрэг нь эмх цэгцтэй эмчилгээ болон оношлон эмчлэх шинэ арга барилыг яаралтай байгуулах ажлыг түргэсгэж, үндэсний анагаах ухааны төв, үндэсний бүс нутгийн эмчилгээний төвийн үүргийг гүйцэтгэж, шилдэг эмчилгээ үйлчилгээний баялгийг хот шянь руу хүргэнэ.
“Ахмад болон хүүхэд”-ийн талд ахмадуудад үйлчилгээ үзүүлэх ажлыг ахиулж, төрөлтийг дэмжих бодлогын системийг байгуулна
Тайланд өндөр настнуудад өндөр настны асрах үндсэн үйлчилгээ үзүүлэх ажлыг ахиулах, төрөлтийг дэмжих төрийн бодлогын системийг байгуулж, хүүхэд төрүүлэх, бойжуулах, сурган хүмүүжүүлэх, сурган хүмүүжүүлэх өөрийн өртгийг бууруулна гэж дурджээ.
Урт хугацаагаар өндөр настныг асрах үйлчилгээний өмнө фронтоор явсан Жянши мужийн Наньфэн шяний Чиньчэн суурины Чинтай гудамжны хорооллын Намын ерөнхий нарийн бичгийн дарга, оршин суугчдын зөвлөлийн эрхлэгч Хуан Шяожуань хэлэхдээ “Ганц бие өндөр настан бол үйлчилгээ авах нь хамгийн тэргүүлэх чухал зүйл болно” гэв.
Сычуань мужийн Эрүүл мэндийн хорооны намын бүлгийн нарийн бичгийн дарга Жинь Жин төлөөлөгч хэлэхдээ “Тайланд хүн амын хөгжлийн стратегийг сайжруулснаар “Төрөлтийг дэмжих бодлогын тогтолцоог байгуулах” дээд түвшний зураг төсөл боловсруулж, чиглэл тодорхойлж өгөх хэрэгтэй гэсэн байгаа. Бид нөхөн үржихүйн талаар нөхөрсөг бодлого системийг идэвхтэй байгуулж, төрийн бодлогын “хос баталгаа” гаргаж, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг ахиулна” гэлээ.
Боловсрол: Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжтэй хөгжлийг бэхжүүлж, ахлах сургуулийн олон талт хөгжлийг баримтална
Бүс нутгийн боловсролын баялгийн хуваарилалтыг оновчтой болгож, сургуулийн өмнөх насны боловсрол, онцгой боловсролын түгээмэл хөгжлийг эрчимжүүлж, ахлах сургуулийн олон талт хөгжлийг баримталж, сурагчдад тэтгэлэг олгох системийг боловсронгуй болгоно. Тайланд цуврал төлөвлөлт хийсэн байна.
Адил бус боловсролын шат, адил бус хүмүүсийн бодит байдлыг анхаарч, цаг тухайд нь хариу үйлдэл үзүүлнэ гэж цөөн бус төлөөлөгч үзэж байна. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжтэй нөөцийн хангамжийг үргэлжлүүлэн өргөжүүлэх ёстой. Үүнээс гадна ахлах сургуулийн шатны олон төрлийн хөгжлийг ахиулах нь сурагчдын бүх талын хувь хүний хөгжлийг ахиулахад ашигтай юм.
Тяньжинь хотын Хэпин дүүргийн Юэян замын бага сургуулийн захирал Чү Шиньхуны төлөөлөгч хэлэхдээ “Иргэдийн суурь боловсролд тавих шаардлага ч зохих хэмжээний өөрчлөлт гарч, “сурах сургуультай”-гаас “сайн сургуулийн засаглал”-тай болж, сургуулийн засаглалыг сайжруулах, багшийн судлан сургах системийг боловсронгуй болгох зэргээр тайлан илтгэлд суурь боловсролын зорилтод тавигдах шаардлагыг бүх талаар хэрэгжүүлэх болно” гэв.
Орон сууц: Олон цогц бүхий хангамж, олон арга хэмжээний баталгаа, түрээс болон худалдан авах тогтолцооны ажлыг хурдасгана
Тайланд орон сууц нь оршин суухад ашиглахаас биш, борлуулалтын орон байр биш байхыг баримталж, олон цогц бүхий хангамж, олон арга хэмжээний баталгаат, түрээс болон худалдан авах тогтолцооны арга замыг баримталж, орон сууцны дүрмийг тодорхой болгоно.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын орон сууцны хамгаалалтын тогтолцооны бүтээн байгуулалт түргэсэж, бүх төрлийн баталгаат орон сууц болон хялбар бүтэцтэй орон сууц 59 сая гаруйг байгуулан, өөрчлөн сайжруулж, амьжиргааны доод түвшний баталгаатай, бага орлоготой гэр бүлийн орон сууцны асуудлыг үндсэндээ баталгаажуулж, иргэдийн оршин суух нөхцөлийг мэдэгдэм сайжрууллаа.
"Улсаас баталгааны чанартай орон сууцны бүтээн байгуулалтыг хүч гарган чангатгаж, түг түмэн ард амар амгалан орон сууцны хүслээ биелүүлэв”. Ниншягийн Иньчуань хотын автобусны компанийн 102-р автобусны жолооч Ян Яньфэн төлөөлөгч хэлэхдээ “Би 50 саяхан 80 гаруй кв.м талбайтай баталгаат орон сууцтай болсон. Том жижиггүй маш их баяртай байна. Холбогдох дүрэм тогтоол ард олонд амар амгалан амьдрах баталгаа болно гэдэгт найдаж байна. Мөн олон хүнийг орон сууцтай болгоно” гэлээ.
Байгаль орчин: Их ноцтой бохирдлыг үндсэндээ устгана
Их бохирдолтой агаар, хотын хар үнэртэй усны цогцолборыг үндсэнд нь арилгаж, бохирдол гадагшлуулах зөвшөөрлийн журмыг бүх талаар хэрэгжүүлж, экологийн орчныг хамгаалах тухай үндэсний төвийн хяналтыг гүнзгийрүүлэн ахиулна. Тайланд байгаль орчны бохирдлоос сэргийлэх гүнзгийрүүлэхэд цуврал төлөвлөлт хийлээ.
Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Хятадын I-III зэрэглэлийн гадаргын усны харьцаа 84.9 хувь болтлоо өссөн. 2015 онтой харьцуулбал 2021 онд бүх Хятадын мужийн зэрэглэлээс дээш зэрэглэлийн хотод PM2.5-ын дундаж өтгөц 34.8 хувиар буурч, шилдэг өдрүүдийн эзлэх хувийн жин 87.5 хувьд хүрчээ. Хятад улсын экологийн орчин тойрны хамгаалалтад түүхт чанартай, эргэлтийн чанартай, бүх талын өөрчлөлт гарчээ.
Хятадын газрын тос химийн аж үйлдвэрийн Чанлингийн Газрын тос химийн боловсруулах компанийн Намын хорооны нарийн бичгийн дарга, захирал Ван Мяо-Юнь хэлэхдээ “Ирээдүйд шинжлэх ухааныг хуулийн дагуу удирдахыг баримталж, иргэдийн дэргэд тулгам байгаа бохирдлын асуудлыг шийдвэрлэх тусгай төсөл болон системтэй цэгцлэлт хийж, хөх тэнгэр, цэлмэг ус, эх газрын хамгаалалтын ажлыг өрнүүлнэ” гэв.
