solongonews
Монгол Улсын НЕБ-ын “Эрдмийн гүүр элит” сургуулиас Хятад улсад N95 амны хаалт хандивлав
2020-02-08 10:52
Монгол Улсын НЕБ-ын “Эрдмийн гүүр элит” сургуулиас Хятад улсад N95 амны хаалт хандивлав

Монгол Улсын соёл, боловсролын салбарынхан үргэлжлэн хандив цуглуулж, шинэ коронавиусийн эсрэг Хятад улсын хийж байгаа ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна.

02-р сарын 07-ны үдээс өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭМЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Чэнь Шуан Монгол Улсын Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Эрдмийн гүүр элит” сургуулийн захирал Ө.Манлайхүү тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тэдний зүгээс Хятадын ард түмэнд хандивласан N95 амны хаалтыг талархан хүлээж авлаа.

Соёлын зөвлөх Чэнь Шуан шинэ коронавирусийн эсрэг Хятад улсын хийж буй ажлын сүүлийн үеийн ахиц байдал, эмчилгээний үр дүнгийн талаар товч танилцуулж, Хятад улс хүндрэл бэрхшээлд тулгарсан үед Монггол Улсын Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Эрдмийн гүүр элит” сургуулиас хандивын арга хэмжээ зохион байгуулж, Хятад улсад хамгийн их хэрэгцээ шаардлагатай байгаа N95 амны хаалт хандивласанд бид маш их баяртай байна. Та бүхний энэхүү хандивыг бид Хятад улсын хамгийн их хэрэгцээ шаардлагатай байгаа газарт хамгийн богино хугацаанд хүргэх болно гэж тэмдэглээд, Хятад улс Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв Хорооны дорвитой, шуурхай, өндөр үр ашигтай, төвлөрсөн зөв удирдлагатай, Хятадын онцлогтой социализм нь том асуудлыг төвлөрсөн хүчээр шийддэг тогтолцооны давуу талтай байдаг. Иймээс энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг даван туулах итгэл найдвар, хүчин чадал бидэнд байна хэмээн онцолжээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл