Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайдын хэмжээний 9-р удаагийн хурал 07-р сарын 06-нд цахим хэлбэрээр явагдав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин: сүүлийн хоёр жилд Хятад, Арабын орнууд стратегийн зохицуулалт болон үйл ажиллагааны холболтоо эрчимжүүлж, бүх талаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж, ирээдүйд хандсан Хятад, Арабын орнуудын стратегийн түншийн харилцаа гүнзгийрсэн юм гэж онцлов.
Ши Жиньпин захидалдаа, хоёр тал энэ удаагийн хурлаар боломж болгож, стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа нэмэгдүүлж, цар тахлын эсрэг тэмцэх зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа тогтвортой ахиулж, Хятад, Арабын орнуудын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрэн, бодитоор хөгжихийг урагшлуулан, Хятад, Арабын орнууд хоёр талын ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээхийг хүсэж байна гэв.
