Хятадын гурав дахь “Эмчийн өдөрлөг” болж буй энэ үеэр Хятадын суртал ухуулгын хэлтэс, Эрүүл мэндийн үндэсний хороо хамтран “сайн эмч” 2020 оны тэргүүний үйл ажиллагааг зарлаж, цар тахлын эсрэг тэмцэлд оролцсон өргөн олон эмнэлгийн ажилтанд хүндэтгэл илэрхийлсэн байна.
2020 оны “сайн эмч” сурталчилгааны арга хэмжээг видео бичлэг болон газар дээр нь хүрч оролцох зэргээр явгадуулсан нь Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хороо эрүүл мэндийн үйлсийг маш их чухалчлан үзэж, эмнэлгийн ажилтнуудыг энэрэн хайрлаж байгааг бүрэн харуулсан байна. Мөн хөнөөлт цар тахлын эсрэг тэмцэлд, өргөн олон эмнэлгийн ажилтан ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг түрүүн байранд тавьсан байна. Мөн Дин Вэншян, Ван Вэнтао зэрэг эмч нар болон шинэ эрин үеийн эмнэлгийн ажилтнууд, эхний зорилтоо үл мартан, бодит үйл ажиллагаагаар амь насыг дээдэлж, өвчин зовлонгоос авран, хүний төлөө зүтгэж ирсэн эрхэм дээд үзэл санааг нь алдаршуулан үнэлсэн байна.
