solongonews
Казахстаны ерөнхийлөгч Ван И-г хүлээн авч уулзав
2020-09-14 10:18
Казахстаны ерөнхийлөгч Ван И-г хүлээн авч уулзав.

Орон нутгийн цагаар 09-р сарын 12-нд Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев Нурсултан хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Сайд Ван И-г хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Ван И юуны өмнө Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг уламжилсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад, Казахстаны харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжиж ирлээ. Хоёр орон бол сайн хөрш, сайн түнш юм. Ши Жиньпин дарга болон эрхэм ерөнхийлөгч та дээд хэмжээнд харилцан итгэлцсэн гүн зузаан найрамдлыг тогтоож, хоёр орны харилцааг өнө батын стратегийн иж бүрэн түншийн харилцаа болгон шат өгсүүлж, хоёр орны харилцааны түүхэн шинэ хуудсыг сөхсөн билээ. Хоёр тал үргэлжлэн хичээн зүтгэж, олон салбарын хамтын ажиллагааны бодит биеллийг ахиулахыг хүсэж байна. Цар тахлын эсрэг Казахстаны ололт амжилтыг Хятадын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд өөрийн чадлын хирээрээ үргэлжлэн эмчилгээ, эд материалын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн Казахстан улс энэ онд зохиогдох Хятадын Олон улсын импортын экспод оролцохыг урьж байна. Хятад, Казахстан бол хувь заяаны хамтын цогц болохоор хоёр талаараа найрамдалт харилцаагаа үргэлжлэн хамгаалахыг хүсэж байна. Казахстан үндэснийхээ тогтвортой хөгжлийг хамгаалж, иргэд олноо аз жаргалтай амьдруулах гэсэн хүчин чармайлтыг Хятадын тал үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжих бөгөөд хамтаар олон талт үзэл, тэр дундаа НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, бүс нутгийн амар амгалан байдлыг хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэжээ.

Кассым-Жомарт Токаев ярианыхаа эхэнд Ши Жиньпин даргын мэндчилгээнд талархал дэвшүүлж, хариу мэндчилгээ уламжлахыг Ван И-гээс хүссэн  байна. Тэрээр, Тахлын эсрэг харамгүй туслалцаа үзүүлсээр ирсэн Хятад улсад гүнээ талархал дэвшүүлж байна. Вакцины судалгаагаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх бодлогоо Казахстан яасан ч өөрчлөхгүй, энэ бол улс орны стратегийн чиг хандлага мөн. Түүнчлэн Хятад улстай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд улам их ач тусыг нь хүртээхийг хүсэж байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэхээс үл хамааран Казахстан улс бусдын дотоод хэрэгт оролцохгүй байх болно. Мөн Хятад улстай хамтаар нийгмийн сүлжээгээр худал хуурмаг мэдээ мэдээлэл цацаж, улс орны тогтвортой байдлыг эвдэхээс сэргийлж, үүнд хатуу цохилт өгөх болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл