solongonews
Нийгэм нийтээрээ сувилагчдыг ойлгож дэмжих хэрэгтэй
2020-05-11 22:02
Нийгэм нийтээрээ сувилагчдыг ойлгож дэмжих хэрэгтэй

    Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан Хятад улсын дарга, Ши Жиньпин  ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс өргөн олон сувилагч нарт баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Шинэ коронавирус дэгдсэнээс хойш өргөн олон сувилагчид, цагаан нөмрөгт дайчид маань цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтандаа авах тэмцлийн тэргүүн эгнээнд нэг сэтгэлээр шантралгүй ажиллаж, Хятадын цар тахлыг хориглох тэмцэлд ялалт байгуулах, олон улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулж, амь насыг дээдлэх, бусдад туслах, харамгүй зориулах, аугаа хайрын зориг санааг бодит үйл ажиллагаагаараа харууллаа гэж цохон тэмдэглэлээ.

Тэрээр:

- Сувилах ажил бол эрүүл мэндийн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Шат бүрийн намын хороо, захиргаа өргөн олон сувилагч нарт хайр халамж хүртээж, сувилагчдын эгнээний бүтээн байгуулалтыг эрүүл мэндийн салбарын хөгжлийн чухал үндсэн ажил болгон хэрэгжүүлж, урамшуулах механизмыг сайжруулан, үлгэр жишээ үйл явдлыг сурталчлан, сувилагчдын ажилд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нийгэм нийтээрээ сувилагч нараа ойлгож, дэмжих хэрэгтэй. Өргөн олон сувилагч нар шилдэг уламжлалаа хадгалж, хүмүүнлэгийн үзэл санааг урагшлуулан, хүчин зүтгэж, хувь нэмрээ харамгүй өргөн, Эрүүл Хятадыг бүтээн байгуулах, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад тасралтгүй шинэ хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэж онцолсон байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл