solongonews
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хурэлсүх Ван Итэй уулзав
2022-08-09 09:14
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хурэлсүх Ван Итэй уулзав.

        БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уулзав.

ЗУРГИЙГ CRI -ААС ТАТАВ

        У.Хүрэлсүх Ван Ид хандан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд "Монгол, Хятад хоёр улс бол өнө эртний түүхтэй, мөнхийн найрсаг хөрш, сайн найзууд юм. Хоёр орны хооронд улс төрийн ямар ч санал зөрөлдөөн, шийдэгдээгүй асуудал байхгүй. Монголын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Төвөд, Шиньжяны хэрэг бол Хятадын дотоод хэрэг гэж үзэж байна. Энэ бол Монголын талын тууштай бодлого бөгөөд хэзээ ч өөрчлөлт гарахгүй юм. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улсын бүтээн байгуулалтын талд тогтоосон асар их амжилтыг Монгол Улс чин сэтгэлээсээ биширдэг бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал зөвшилцөл үр дүнтэй хэрэгжиж, хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт амжилттай хэрэгжлээ. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжлийн боломжоо хуваалцаж, Монгол Улсад хамтын хөгжилд хүрэх, хамтдаа ялалт байгуулахад тус дөхөм үзүүлж байгааг Монголын тал өндрөөр үнэлж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, боомт, дэд бүтэц, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зэрэг чиглэлээр олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Монгол-Хятадын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ түвшинд гарсан байна. Монгол Ардын Нам, БНХАУ-ын Коммунист Намын солилцоог бэхжүүлж, зуун жилийн түүхтэй хоёр том намын хамтын ажиллагааны шинэ зууныг нээхийг хүсэн хүлээж байна. ХКН-ын 20 дугаар их хурал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе" гэжээ.

        Мөн У.Хүрэлсүх хэлэхдээ "Хятад улс 1.4 тэрбум хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг үр дүнтэй баталгаажуулаад зогсохгүй тахал өвчинтэй тэмцэх дэлхийн эв нэгдэлд чухал хувь нэмэр оруулж бий ажээ. Өөрсдийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, Монгол Улсад олон багц вакцин, халдварын эсрэг материал нийлүүлж буй Хятад улсад чин сэтгэлээсээ талархаж байна.Монгол Улс НҮБ-ын дүрмийг хамгаалахад Хятад улсын оруулсан нааштай хувь нэмрийг өндрөөр үнэлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийг ахиулахад "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ын ач холбогдлыг өндрөөр үнэлж, оролцоог идэвхтэй дэмжиж, хэрэгжилтийг гүнзгийрүүлэх болно" гэжээ.

ЗУРГИЙГ CRI -ААС ТАТАВ

        Ван И хэлэхдээ "Дарга Ши Жиньпиний мэндчилгээг ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дамжуулав. Хятад, Монгол хоёр бол мөнхийн сайн хөрш, эд баялаг, зовлонгоо хуваалцдаг сайн ах дүүс, зовлон жаргалыг хуваалцдаг сайн түншүүд юм. Хоёр тал хамтаар цар тахалтай тэмцэж, хоёр орны найрамдлын шинэ түүхийг бичлээ. Хятад улс "Иргэдийн эрүүл мэнд, амь насыг тэргүүн байранд авч үзэх”үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Хятадын ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, үүний зэрэгцээ тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулж байна. Хятад улс тогтсон бодлогоо үргэлжлэн тууштай баримталж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах ажлыг зохицуулж, Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тахлын эсрэг ажилд дэмжлэг үзүүлж, тахлыг хамтдаа даван туулахад хүчин зүтгэл гаргах болно. Бид Ши Жиньпин даргын найрсаг, үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлал, шударга ёс, үр өгөөжийн зөв үзэл баримтлалын дагуу Монгол Улстай бүх талын, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Хятад улс хөрш орнууддаа дэмжлэг туслалцаа үзүүлж, хөрш орнуудтайгаа хамт хөгждөг томоохон орон болно. Бид төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чиглэлд хамтран ажиллаж, "Бүс ба зам" санаачилга болон Монгол Улсын "Шинэ сэргэлтийн бодлого", дэлхийн хөгжлийн санаачилгыг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятадын "Хоёр үе шаттай" хөгжлийн стратегийн зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж, Монгол Улсад нөөц баялаг, газар зүйн давуу талаа хөгжлийн давуу тал болгон хувиргахад тусалж, Хятад, Монголын харилцааны хөгжлийн үр дүн Монголын ард түмэнд илүү үр өгөөжөө өгөх болно" гэжээ.

        Мөн Ван И хэлэхдээ "Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж буйд өндрөөр үнэлж, Монголын талын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятад улс дэмжиж, Монгол Улс үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжинэ. Бид Монгол Улс болон хөгжиж буй өргөн уудам улс орнуудтай гар нийлэн урагшилж, бие биеийнхээ язгуур эрх ашигт нийцсэн асуудлаар бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж,амгалан тайван байдлыг хамтдаа сахин хамгаалж, хойч үедээ ашиг тусаа өгч,үзэсгэлэнт сайхан эх орноо бүтээн байгуулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл