
Индонезийн Бали арал нь нийслэл Жакартагаас 1000 гаруй км зайтай бөгөөд Жакартад байрладаг Ява аралтай далай алслан нүүрлэдэг. Балигийн нутаг халуун бүсэд оршдог болохоор арлын ихэнх нь уулархаг, уулс сүлжилдэнэ. Түүний дотор Аргун галт уул нь арлын хамгийн өндөр оргил юм. Бали арал нь байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө алдаршсан төдийгүй соёл, нийгмийн зан заншлын баялаг агуулгаар алдартай билээ.


G20-ийн дээд хэмжээний 17 дахь уулзалт 2022 оны 11-р сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болно. Байгалийн өвөрмөц орчин, өвөрмөц онцлог бүхий сүм хийд нь Бали аралд байгаль, соёлын төгс хослолыг бий болгосноор аялал жуулчлалын нэрт бүс болж, жил болгон олон тооны жуулчин зорин очдог байна.


Ши Жиньпин дарга G20-ийн Бали арлын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэхүү үйл явдал нь ХКН-ын ХХ хурлаас хойш Хятад улсын дээд удирдагчийн оролцох анхны олон талт дээд хэмжээний уулзалт юм. G20 нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болсны хувьд эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэн, макро эдийн засгийн бодлогод зохицуулалт хийж, дэлхийн эдийн засгийг эрчимтэй, тогтвортой, багтаамжтай, тэнцвэртэй хөгжүүлэх явдал болно.
