solongonews
Соёлын өвөө залгамжлан хөгжүүлэхийг онцлов
2020-06-24 16:07
Соёлын өвөө залгамжлан хөгжүүлэхийг онцлов.

“Соёл бол нэгэн үндэстний сүр сүлдийн төлөөлөл юм.” Намын 18-р их хурал хуралдсанаас хойш ХКН-ын төв хороо Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөн хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилж, Ши Жиньпин дарга олон удаа Хятадын соёлыг хөгжүүлэн мандуулах, соёлын өөртөө итгэх итгэлийг бататгах тухай ярьсан байдаг. 06-р сарын 25 нь Хятадын уламжлалт соёлын өвөрмөц онцлог бүхий Луут завины баяр юм. Шинэ зууны онцлогтой Хятадын соёлтой танилцъя.

2017 оны 12-р сард Ши Жиньпин ХКН-ын 19-р их хурлын дараа Ма Жуан тосгонд анхдагч удаа ирсэн юм. Тосгон дахь уламжлалт онцлог бүхий бууз зарах ажлын өрөөнд тосгоны иргэд төрөл зүйл бүрийн амтат бууз хийж байгааг хараад тэрээр магтан сайшааж, Ван Шю-Ин гуайн бүтээсэн буузнаас худалдан авсан юм.

Өнгөрсөн оны 08-р сард Ши Жиньпин Дүньхуанд ажиллаж, Мө Гао агуйг хамгаалан судалж буй ажилтай танилцав. Тэрээр хэлсэн үгэндээ: Мө Гао агуйг сайтар хамгаалж, Дүнхуаны соёлыг сайтар өвлөн залгамжлах нь Хятадын үндэстнүүдийн дэлхийн соёл иргэншлийн хөгжил дэвшилд оруулах үүрэх ёстой үүрэг хариуцлага юм гэв.

2018 оны 10-р сард Ши Жиньпин Гуандүн мужид ажиллахдаа Юн Чинфан хэмээх газрыг зорин ирж, хуучин хотыг өөрчлөн шинэчилж буй, түүх соёлын цогцолборыг засварлан хамгаалж буйтай танилцсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ: Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт нь түүх соёлыг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, соёлыг өвлөн залгамжлах, хотод түүх соёлын ул мөрийг үлдээхийг анхаарч, хүмүүст нутаг усны сэтгэлгээг олгох хэрэгтэй гэсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл