solongonews
Долоо хоногийн онцлох мэдээ /05.09-05.15/
2022-05-16 11:28
05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн онцлох мэдээнүүдээс

05 дугаар сарын 09-ний өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш ХБНГУ-ын канцлер Олаф Шольцтай цахим уулзалт хийжээ.

Орос улс эх ороо хамгаалах дайнд ялалт байгуулсны 77 жилийн ойд зориулсан цэргийн парад орон нутгийн цагаар 05-р сарын 09-ний өдрийн 10:00 цагт ОХУ-ын нийслэл Москва хотод эхэлсэн байна. 

05 дугаар сарын 10-ны өдөр:

БНСУ-ын 20 дахь ерөнхийлөгч Юн Сок Ёл орон нутгийн цагаар 10-ны өдрийн 00:00 цагт Өмнөд Солонгосын армийн ерөнхий командлалыг хүлээн авч, Өмнөд Солонгосын нэгдсэн төв штабын тайланг сонсон, ерөнхийлөгчийн тушаалаа албан ёсоор эхлүүлэв. Мөн өдрийн 11:00 цагт ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Сөүл хотын Үндэсний парламентын ордонд болж өнгөрчээ. 

05 дугаар сарын 11-ний өдөр:

Хятад, Монголын хилийн хамтарсан комиссын Хятадын талаас Монголын талд цар тахлаас урьдчилан сэргийлэх эд материалын тусламж үзүүлэх ёслол 05-р сарын 11-ний өдөр Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн төв болон Ганцмод боомтод тус тус зохион байгуулагджээ. Хоёр улсын хилийн хамтарсан комиссын цар тахлын эсрэг хамтын ажиллагааны механизмын хүрээнд Хятадын талаас PCR шинжилгээний аппарат, оношилгооны хайрцаг, эмнэлгийн маск, хамгаалалтын хувцас, тусгаарлалтын нүдний шил зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх 4 сая юанийн үнэ бүхий 16 нэр төрлийн эд материал хандивласан байна.

05 дугаар сарын 12-ны өдөр:

Хятад улс дахь гадаад хөрөнгийн бодит ашиглалт өссөн тухай мэдээллийг Хятадын Худалдааны яамнаас 05 дугаар сарын 12-ны өдөр нийтэлжээ. Тодруулбал 2022 оны 01-ээс 04-р сард үндэсний хэмжээнд 478 тэрбум 610 сая юанийн гадаад хөрөнгийг ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 20.5 хувиар өсжээ. 

05 дугаар сарын 13-ны өдөр:

Орон нутгийн цагаар 13-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк дахь төв байранд ээлжит бус хурал хийж, Украины биологийн лабораторийн аюулгүй байдлын асуудлаар олон нийтийн хурал хийсэн байна. Орос-Украины мөргөлдөөн гарснаас хойш ОХУ Аюулгүйн зөвлөлд Украины био аюулгүй байдлын асуудлаар гурав дахь удаагаа олон нийтийн хурал хийж буй нь энэ юм. 

05 дугаар сарын 14-ний өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ний өдөр АНЭУ-ын шинэ ерөнхийлөгч Мохаммедэд цахилгаан илгээж, түүний АНЭУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэв.

Унгарын анхны эмэгтэй ерөнхийлөгч Новак Катарины тангараг өргөх ёслол 14-ний өдөр Будапешт дахь парламентын ордны өмнө боллоо. 1977 онд Унгар улсын Сегед хотод төрсөн Новак нь 2017 оноос Залуучуудын ардчилсан холбооны дэд дарга, 2018 оноос уг холбооны парламентын гишүүнээр ажиллаж байжээ.

05 дугаар сарын 15-ны өдөр:

Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах 32 дахь өдөр энэ сарын 15-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах” уриан дор зохион байгуулагдсан байна. 2021 оны эцсийн байдлаар Хятад улсын хот, хөдөөд хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 8 сая 816 мянгад хүрсэн ба жил бүр 300 мянгаас дээш хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинээр ажилд орж байгаа аж. 

Найруулагч: S.U
Эх сурвалж : Хятадын Ардын сайт, ХОУР, Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл