solongonews
Ши Жиньпин дарга Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Читай хэлэлцээр хийв
2020-01-19 09:51
Дарга Ши Жиньпин Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Читай хэлэлцээр хийлээ.

    Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 18-ны өдөр Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Читай албан ёсны хэлэлцээр хийв.

Ши Жиньпин дарга:

- Хятад Мьянмар гүн зузаан найрамдалтай. Одоогийн байдлаар Хятад, Мьянмар үндэсний хөгжлийн шинэ шатанд орж, хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломжууд нээгдээд байна. Энэ удаад бид хоёр орны харилцааны шинэ эрин үеийг нээсэн Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахаар шийдлээ. Хэрэгжүүлэх ажлыг сайтар хийж, хоёр орны дараагийн үе шатанд солилцоо, хамтын ажиллагааны системтэй төлөвлөгөө, төлөвлөлт хийж, хоёр орны харилцааны улс төрийн манлайллыг эрчимжүүлэн, Хятад, Мьянмарын харилцааг шинэ төвшинд гаргах ёстой гэж хэллээ.

Нэг. Хөгжлийн холболтыг түргэсгэж, эдийн засгийн коридор байгуулах. Хоёр. Тэргүүлэх төслүүдэд анхаарал хандуулж, дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх. Гурав. Худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, орон нутгийн хамтын ажиллагааг нягтруулах. Дөрөв. Хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог дэмжих явдал юм гэж хэлэв.

Хэлэлцээрийн дараа хоёр орны удирдагчид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, орон нутаг зэрэг олон салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг солилцох ёслолд оролцсон байна.

Мөн тухайн өдөр Хятад, Мьянмар хоёр тал "БНХАУ, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл