Ши Жиньпин Иракийн шинэ ерөнхийлөгч Рашидад баяр хүргэв
2022-10-16 09:25
Ши Жиньпин Иракийн шинэ ерөнхийлөгч Рашидад баяр хүргэв.
Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 15-ны өдөр Ратиф Рашидтай утсаар ярьж, Иракийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Ирак хоёр орон уламжлалт найрамдалт харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байна. Миний бие Хятад, Иракийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд ерөнхийлөгч тантай хамт Хятад, Иракийн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц гарган, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна" гэжээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
