solongonews
Ши Жиньпин усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад чухал заавар гаргав
2020-06-29 15:37
Ши Жиньпин усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад чухал заавар гаргав.

    ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Жиньшажян мөрний Ү Дүндэ усан цахилгаан станцын эхний хэсэг цогцолборыг ашиглалтад оруулж цахилгаан гаргаж эхэлсэнтэй холбогдуулан чухал заавар гаргаж, намын төв хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэн, бүтээн байгуулагч нийт хамт олон болон төслийн барилга байгуулалтад хувь нэмрээ орлуулсан боловсон хүчинд чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.

    Ши Жиньпин: Ү Дүндэ усан цахилгаан станц нь “Баруун бүсийн цахилгаан эрчим хүчийг зүүн бүсэд шилжүүлэх”-ийг хэрэгжүүлэх улсын том төсөл юм. Цаашид ч чармайж, хөгжлийн шинэ үзэл ойлголтоо баримтлан, шинжлэх ухаан технологийн өндөр оргилд зоригтой авирч, цаашдын төслийн барилга байгуулалтыг өндөр стандарттай, чанартай биелүүлж, Үдүндэгийн усан цахилгаан станцыг шилдэг төсөл болгон бүтээн байгуулахын тулд чармайхыг хүслээ. Тэрээр мөн экологийг тэргүүнд тавих, ногоон хөгжлийн үзэл ойлголтыг баримтлан, Жиньшажян мөрний усны эрчим хүчний нөөцийг нээн ашиглахыг шинжлэх ухааны үндэслэлтэй эмх дараатай ахиулж, Жиньшажян мөрний урсгалын сав газрыг хамгаалахын дагуу хөгжүүлэх, хөгжлийн дагуу хамгаалахыг дэмжиж, ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх хэрэгтэй гэв.

    Үдүндэ усан цахилгаан станцын эхний хэсэг цогцолборыг ашиглалтад оруулах ёслол 29-нд цахим хэлбэрээр боловк. Бээжинд арга хэмжээний гол талбарыг байгуулж, Юньнань, Сычуаньд хурлын салбар талбайг төлөвлөж, ёслолын арга хэмжээнд Ши Жиньпиний чухал зааврыг дамжуулсан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл