Бээжингийн цагаар 06-р сарын 17-ны орой Хятад, Африк улсууд нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурал хуралдуулав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд хурлыг даргалж, чухал илтгэл тавьсан юм.

Ши Жиньпин дарга:
- Дэлхий нийтээр "COVID-19" цар тахлын эсрэг тэмцэж буй чухал цаг үед бид энэ удаагийн Хятад, Африкийн онцгой дээд хэмжээний хурлыг хуралдуулж, анд найзууд та нартай цахим хэлбэрээр уулзан, эв нэгдэж цар тахлын эсрэг тэмцэх төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөн, Хятад, Африкийн ахан дүүсэг харилцааг гэрчилж байна. Гэнэт бий болсон цар тахлын нөлөөгөөр дэлхийн олон оронд ноцтой хохирол учирч, хэдэн зуун мянган хүний алтан амь үрэгдлээ. Бид цар тахлаар нас барагсдад эмгэнэл илэрхийлж, тэдний дотнын хүмүүстэй сэтгэлээ нэгтгэж буйгаа илэрхийлэхийг би энд уриалж байна.
- Хятад улс болон Африк тив хатуу сорилтыг тууллаа. Хятад улсын ард түмэн шаргуу хатуужилтай хичээл зүтгэл, асар их гарз хохирол туулж, улсын дотооддоо цар тахлыг тогтоон барьсан юм. Гэтэл буцаад нэмэгдэх дарамт дахин нүүрлэсээр байна. Африкийн олон орнуудын засгийн газар болон ард түмэн эв сэтгэлээ нэгтгэн, Африкийн Холбоо бүх хүчээ дайчлан зохицуулалт хийж, эрчимтэй арга хэмжээ хэрэгжүүлж, цар тахлыг үр дүнтэй намжаан, амжилтад амаргүй замаар хүрсэн юм. Цар тахлын явцад Хятад улс болон Африк тив харилцан туслалцаж, мөр зэрэгцэн тэмцэв. Хятад улс цар тахлын эсрэг тэмцэж байсан хамгийн бэрхшээлтэй цаг үед Африк тив нандин дэмжлэг ирүүлснийг бид сэтгэлдээ бат санаж явах болно. Африк тивд цар тахал гарснаас хойш Хятад улс хамгийн түрүүнд туслан дэмжиж, Африк тивийн ард түмний хамт гуйвшгүй бат зогссон юм. Хятад улс болон Африк тив цар тахалд хандан нэн илүү эв нэгдэж, найрсаг итгэлцлээ улам бэхжүүлэх нь зүйтэй. Хятадын тал Хятад, Африкийн уламжлалт найрамдлыг нандигнан үзэж байгааг дахин онцлон тэмдэглэхэд таатай байна. Олон улсын чиг хандлага яаж өөрчлөгдсөн ч, Хятад, Африкийн эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх Хятадын талын зориг шийдвэр бол гуйвшгүй юм гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин цааш нь:
- Цар тахал дэлхийн хэмжээнд газар авч байгаа энэ үед Хятад улс болон Африк тив цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгаа тогтворжуулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах асар хүнд үүрэг хариуцлага хүлээж байна. Бид ард иргэдээ дээдлэх, амь насыг нь хамгаалахыг зарчмаа болгон, нөөцийг ерөнхийд нь төлөвлөж, эв нэгтэй хамтран ажиллаж, хамгийн их боломжоор ард иргэдийн амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хичээн чармайж, цар тахлын сөрөг нөлөөг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах хэрэгтэй. Үүнд:
Нэг. Бид эрс хэлбэрэлтгүйгээр гар нийлэн цар тахлын эсрэг тэмцэх хэрэгтэй. Хятадын тал цаашид ч бүх хүчээ дайчлан Африкийн талын цар тахлын эсрэг тэмцлийн үйл ажиллагааг дэмжинэ.
Хоёр. Бид эрс хэлбэрэлтгүйгээр Хятад, Африкийн хамтын ажиллагааг урагш ахиулах хэрэгтэй.
Гурав. Бид эрс хэлбэрэлтгүйгээр олон талт үзлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Дөрөв. Бид эрс хэлбэрэлтгүйгээр Хятад, Африкийн найрсаг харилцааг урагш ахиулах хэрэгтэй гэж хэлсэн байна.
