solongonews
Хятадтай дипломат харилцаа тогтоосон улс орны тоо 180 боллоо
2019-12-24 20:49
Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орны тоо 180 боллоо

      2019 онд Хятадын онцлогтой том гүрний гадаад бодлого тогтвортой хөгжиж, шинэ хөгжил, шинэ амжилтыг бий болголоо. Энэ жил Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орны тоо 180 болж нэмэгдлээ.

Есдүгээр сарын 21-нд Бээжин хотноо Хятад болон Соломоны арлуудын улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан баримтад гарын үсэг зурж байв. Тухайн сарын 27-нд нь НҮБ-д суугаа Хятад улсын байнгын төлөөлөгчийн газар, Хятадын тал Кирибати улстай дипломат харилцаагаа сэргээх тухай хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан.

2016 онд Гамбия, Сан-Томе болон Принсипи, 2017 онд Панам, 2018 онд Доминика, Буркина Фасо, Сальвадор, 2019 онд Соломоны арлууд, Кирибати зэрэг өнгөрсөн хэдэн жилд 8 улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосон буюу харилцаагаа сэргээлээ. “Нэг Хятад” гэх ойлголт олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр тодорхой болж ирлээ.

ХКН-ын 18 дугаар хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН шударга ёс, ашиг тусын зөв үзлийг баримталж, дэлхийн хамтын ажиллагааны сүлжээг тасралтгүй өргөжүүлэн, “Нэг бүс-нэг зам” санаачилгыг хамтдаа байгуулан, харилцан бие биенээ хүндэтгэсэн, эрх тэгш, шударгаар хамтран ажиллаж, хамтдаа хожсон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн байгуулалтыг эрчимжүүлж байгаа нь Хятад улсын дипломат харилцааны эрүүл хөгжлийн хамгийн чухал шалтгаан юм.

2019 оны зарим үзүүлэлтүүд үүний хүчтэй гэрч болж байна. 39 төрийн тэргүүн, 150 улс, 92 олон улсын байгууллагын 6000 гаруй олон улсын төлөөлөгч “Нэг бүс-нэг зам” олон улсын хамтын ажиллагааны 2 дахь чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтаар 283 гаруй ажил хэрэгч гэрээ батлагдав. 181 улс орон, олон улсын байгууллага, 3800 гаруй аж ахуйн нэгж Хятадын олон улсын импортын 2 дугаар үзэсгэлэнд оролцож, 71 тэрбум 13 сая ам.долларын худалдааны гэрээ байгуулсан. Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн орны тоо 100 болж нэмэгдэв.

Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Чэнь Фэн-Ин:

- "Нэг бүс-нэг зам”, Импортын үзэсгэлэн зэрэг олон улсын хэмжээний цуврал арга хэмжээ хамтран ажиллаж, хамтдаа хожих, хувь заяаны хамтын цогцыг байгуулах санаачилгын бодитой илрэл болж, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах бодитой үйлдэл, дэлхийн энх тайвныг хамгаалах, дэлхий нийтийн хамтын хөгжилд ач холбогдол үзүүлж буй Хятадын төсөл юм гэж хэллээ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл