solongonews
Цэргийн арми 2600 эмнэлгийн ажилтнуудыг Үхань хотод нэмж ажиллуулаа
2020-02-14 18:02
Цэргийн арми 2600 эмнэлгийн ажилтнуудыг Үхань хотод нэмж ажиллуулаа.

Ши Жиньпин даргын зөвшөөрлөөр Цэргийн арми 2600 эмнэлгийн ажилтнуудыг Үхань хотод нэмж ажиллуулаа.

Энэ удаад нэмж очуулсан эмнэлгийн ажилтнууд нь Хуурай замын арми, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Пуужингийн арми, Стратегийн дэмжлэг үзүүлэх баг, Логистикийн хамтарсан хүчин, Зэвсэгт цагдаагийн хүчний эмнэлгүүдээс сонгож авсан эмнэлгийн ажилтнууд юм. Эмнэлгийн хүчин чадал, барилгын ажлын явцын дагуу цэргийн эмнэлгийн ажилтнуудыг удаа дараагаар нь нэмж очуулна. 1400 хүний бүрэлдэхүүнтэй эхний туслалцааны баг 02-р сарын 13-нд Үхань хотод ирсэн бөгөөд холбогдох эмчилгээний ажлыг аль болох хурдан эхлүүлэхээр төлөвлөж байна.

Одоогийн байдлаар Цэргийн арми нийт 4000 гаруй эмнэлгийн ажилтнуудыг Үхань хотод томилж COVID-19-ийн эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл