Хятадын ард түмний сайн дурын армийн АНУ-ыг эсэргүүцэж, Солонгост тусалсан дайны 70 жилийн ойг дурсан тэмдэглэх хурал нээгдэхийн өмнөхөн ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөх ёслол 10-р сарын 23-нд Ляонин мужийн Шэньян дахь АНУ-ыг эсэргүүцэж, Солонгост тусалсан үрэгдсэн баатруудын бунхан, Даньдүн дахь АНУ-ыг эсэргүүцэж, Солонгот тусалсан дайны дурсгалын цамхаг болон БНХАУ-БНАСАУ-ын найрамдлын цамхаг, Хой Чанг дахь Хятадын ард түмний сайн дурын армийн үрэгдсэн баатруудын бунхан зэрэг дөрвөн газарт ёслол хүндэтгэлтэй болов.
10-р сарын 21-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс БНАСАУ-ын Пхеньян дахь БНХАУ-БНАСАУ-ын найрамдлын цамхаг, Хой Чанг дахь Хятадын ард түмний сайн дурын армийн үрэгдсэн баатарчуудын бунханд хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөх ёслол болж, БНХАУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайд Ли Жиньжүнь элчин сайдын яамны нийт ажилтан болон БНАСАУ дахь Хятадын талын хүмүүсийн төлөөлөгчдийг дагуулан оролцсон байна.
Сүүлийн өдрүүдэд, БНАСАУ төрөл бүрийн хэлбэрээр Хятадын ард түмний сайн дурын армийн АНУ-ыг эсэргүүцэж, Солонгост тусалсан дайны 70 жилийн ойг дурсан тэмдэглэв. 10-р сарын 21-нд Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Ун Хой Чанг дахь Хятадын ард түмний сайн дурын армийн үрэгдсэн баатарчуудын бунханд очиж хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөсөн байна. Мөн өдөр, БНАСАУ-ын тал Ким Жон Уны нэрийн өмнөөс Пхеньян дахь БНХАУ-БНАСАУ-ын найрамдлын цамхагт хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөж, 10-р сарын 22-нд Ляонин мужийн Шэньян дахь АНУ-ыг эсэргүүцэж Солонгост тусалсан үрэгдсэн баатарчуудын бунхан, Даньдүн дахь АНУ-ыг эсэргүүцэж, Солонгот тусалсан дайны дурсгалын цамхагт тус тус хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөсөн байна.
