- Стивен Перри
- Стивен Перри
Стивен Перри, Их Британий 48 корпорацын группийн дарга:
- Тэр бол миний уулзаж байсан хамгийн гайхалтай дэлхийн хэмжээний удирдагч юм. Түүнтэй уулзахдаа би түүнийг ажиглан яриаг нь сонсож суулаа. “Үнэхээр гүн ухаантан байна” гэж би түүнийг чин сэтгэлээсээ биширлээ. Би гүн ухаантан удирдагчтай уулзаж байгаагүй. Тэрээр гүн ухааныг маш энгийн хэлээр тайлбарлаж, Хятадын онцлогтой социализм, "Бүс ба зам" санаачилга, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг тайлбарлав. Эдгээр нь бүгд философи юм гэж хэллээ.
1950-иад оны эхээр Перригийн аав Их Британийн бизнесийн салбарын олон арван эрдэмтэн мэргэжилтнүүдийг дагуулан Хятад руу "Мөс хагалах аялал" хийж, Хятад-Британийн найрамдлын түүхийг бичжээ. 2018 оны 10-р сарын 16-нд Ши Жиньпин дарга Хятадад айлчилж буй Перритэй уулзахдаа:
- "Мөс хагалах аялал" одоо ч практикийн чухал ач холбогдолтой хэвээр байна. Ши Жиньпин даргатай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Ши Жиньпин дарга "Мөс хагалагчид"-д 65 жилийн ойн баярын мэнд хүргэв. Тэрээр мөн Хятад, Их Британийн харилцааны ирээдүйд найдлага өвөрлөж буйгаа илэрхийлэв гэж хэлэв.
Перри "Хятад, Британийн найрамдлын өв залгамжлагч", "Хятад, Британийн эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн солилцоог дэмжигч"-ийн хувьд Хятадын өөрчлөлтийн найрамдлын медалиар шагнагджээ.
Перри:
- Тэр өдөр Ши Жиньпин дарга бидэнтэй ярилцах үед түүний нүд Хятадын хэдэн зуун, бүр хэдэн мянган жилийн түүхийг өгүүлж байх шиг санагдав. Би ард түмэнтэйгээ нягт холбоотой Хятадын удирдагчийг харлаа. Улс орныхоо сайн удирдагч болъё гэвэл ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, ард түмнээс улбаатай, ард түмнийхээ дуу хоолойг сонсдог байх ёстой. Миний мэддэг Ши Жиньпин дарга түүний бүх сэдэл Хятадын ард түмнээс ирдэг. Энэ нь Хятадын өнөөгийн хөгжилд маш чухал юм. Барууны орнууд Хятадын хөгжилд оролцож, мөн өөрийн тогтолцоог төгөлдөр болгохыг ахиулах ёстой илэрхийллээ.
Перри Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалыг өндрөөр үнэлэв. Тэрээр энэ үзэл баримтлалыг дэлхий дахинд маш чухал гэж үзэж байна.
