solongonews
Ши Жиньпин дарга Замбийн ерөнхийлөгчтэй утсаар ярив
2020-07-21 09:11
Дарга Ши Жиньпин Замбийн ерөнхийлөгчтэй утсаар ярив.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 20-нд Замбийн ерөнхийлөгч Эдгар Лунгутай утсаар ярив.

Ши Жиньпин дарга:

- "COVID-19" цар тахал бол дэлхий нийтэд тулгарсан ноцтой хямрал, бэрхшээлтэй сорилт юм. Цар тахалд хандан Хятад, Африк хоёр тал гуйвшгүй хамт зогсож, харилцан туслалцаж, хамтдаа тэмцэв. Хятад улсад цар тахал гарсан эхний үед Замби зэрэг Африкийн орнууд бидэнд нандин дэмжлэг олгосон юм. Африк тивд цар тахал гарсны дараа Хятадын тал өөрийн зовлонтойгоо адилхан үзэж, юуны түрүүнд халуун гараа сунгаж, бараа бүтээгдэхүүний тусламж идэвхтэй ханган, цар тахлыг сэргийлэх, тогтоон барих туршлагаасаа хуваалцаж, Африкийн орнууд цар тахлыг тогтоон барих, сэргийлэх чадвар түвшнээ нэмэгдүүлэхэд нь тусалсан юм гэж хэлэв.

Дарга Ши Жиньпин:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Замбийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа сайн чиг хандлагаа хадгалж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй том чухал асуудал дээр харилцан дэмжсэн юм. Хоёр тал зохицуулалт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, олон улсын шударга ёсыг гуйвшгүй хамгаалан, олон талт үзлийг хамгаалж, хөгжиж буй орны хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой гэж хэллээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл