solongonews
Мартин Альбрау: - Түүний дэлхийн засаглалын тухай үзэл бодол мэргэн ухаанаар дүүрэн байдаг.
2022-04-30 19:12
Миний мэдэх Ши Жиньпин. Мартин Альбрау Түүний дэлхийн засаглалын тухай үзэл бодол мэргэн ухаанаар дүүрэн байдаг.

    Мартин Альбрау бол бол Британий Нийгмийн шинжлэх ухааны академийн академич.

1980-аад оноос хойш Хятадад олон удаа айлчилсан. Тэр бол өрнөдийн орнуудаас "даяаршил" гэсэн ойлголтыг дэвшүүлсэн анхны эрдэмтдийн нэг юм. "Даяаршил" гэсэн ойлголт гарч ирснээс хойших 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн хэв маяг томоохон өөрчлөлттэй болсон. 2013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн.

Мартин Альбрау:

- Ши Жиньпин даргын хэлсэн үгийн эх бичвэрийг уншсаны дараа. (“Бүс ба зам” санаачилга)-ын ач холбогдлыг илүү сайн мэдэж ойлгосон. ХКН тасралтгүй тэмцэх эрч хүч, хөдөлгүүртэй бөгөөд ард түмнийг нэгтгэх чадвартай. Хятадыг урагшлуулан хөгжүүлж байгаа гол хөдөлгүүр нь ХКН юм. Хятад улсын сэргэн мандалтыг удирдан чиглүүлж, асар их амжилтад хүрсэн гэжээ.

2015 оны 04-р сард 《Ши Жиньпиний төр улсыг засах тухай》 номыг танилцуулах хурал Их Британий Лондон хотноо болсон юм. Танилцуулах хуралд Альбрау уригдан оролцож үг хэлсэн байна. Энэ ном нь Альбрауд судалгааны ажилд шинэ өнцгөөс харах боломж олгосон.

Тэрээр:

-“Бүс ба зам” санаачилга гаргаснаас хойш жилийн дараа би энэ сэдэвт анхаарлаа хандуулж эхэлсэн. Ши Жиньпин даргын хэлсэн үгийн эх бичвэрийг уншсаны дараа би түүний ач холбогдлыг илүү ойлгосон гэжээ.

Танилцуулгын хурлын дараа Альбрау 《Ши Жиньпиний төр улсыг засах тухай》-г олон удаа судалж уншжээ. Тэрээр энэхүү бүтээл нь Ши Жиньпиний удирдан манлайлах урлагийн илэрхийлэл бөгөөд түүний судалгаанд ихээхэн ач тустай гэж үзэж байна. Дараа нь Альбрау 《Ши Жиньпиний төр улсыг засах тухай》 номонд үндэслэсэн даяаршил ба "Бүс ба зам" санаачилгыг харьцуулах шинэ судалгааны хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

2016 онд Альбраугийн судалгааны ажил эхэлсэн. Тэр жил 79 настай байхдаа Хятад хэл сурч, олон ном уншиж эхэлсэн байна.

2018 оны 04-р сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн Лондонгийн номын үзэсгэлэнд Альбраугийн "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцод Хятадын гүйцэтгэх үүрэг" номын англи хувилбарын нээлт боллоо. Энэ ном бол түүний《Ши Жиньпиний төр улсыг засах тухай сэдвээр хийсэн судалгааны үр дүн юм. Түүнчлэн Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах" үзэл баримтлалыг тайлбарласан. Албраугийн үзэж байгаагаар ХКН асар их шийдэмгий, тууштай байж, анхны зорилтоо хэзээ ч мартахгүй, бүх Хятадын ард түмнийг зорилгодоо нэгдэж, нэг зүрх сэтгэлээр урагшлан тэмүүлэхийг дэмжиж байдаг. 

Тэрээр:

- (Хятадын Коммунист Нам) амжилтад хүрсэн нэг шалтгаан нь хүчтэй шийдэмгий бөгөөд бэрхшээл бүтэлгүйтлийн өмнө няцашгүй, эрс хэлбэрэлттгүй байдагт оршдог гэж би боддог.

Өнөөгийн зуун жилд тохиолдоогүй томоохон цар тахал болон зуун жилийн өөрчлөлтүүд өрнөж байна. Нэг талт үзэл, хамгаалах үзэл, дээрэлхэх нь бүх улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хөндсөн хэвээр байна.

Альбрау Хятадад олон удаа очиж газар дээр нь танилцан, эрдэм шинжилгээний ажил хийж байсан бөгөөд даяаршлын тухай Хятадын үзэл бодолтой ихээхэн санал нийлж байгаа юм. Хятад улс даяаршил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тал дээр гүн гүнзгий ойлголттой, алсын хараатай гэж тэрээр үзэж байна.

Мартин Альбрау:

- Хятадын удирдагчид даяаршлын хөгжлийн тухай маш тодорхой үзэл баримтлалтай. Энэ нь дэлхий нийтэд ашигтай гэжээ.

Тэрээр “Бүс ба зам” санаачилга нь эдийн засгийн даяаршлын чиг хандлагад нийцсэн шийдвэр гэдгийг жишээ болгон дурдлаа.

Мартин Альбрау:

- Бид нэг дэлхий дээр амьдардаг, дэлхийн хувь заяа бид бүгдэд адилхан хамаардаг. Хятад улсад хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх сайхан боломж байна. Энэ бол цэргийн түвшинд удирдан чиглүүлэх биш, харин ёс суртахуун, өртгийн үзлийн түвшинд удирдан чиглүүлэх, ажил хэрэгч түвшинд удирдан чиглүүлэх явдал юм. Хятад улс зорилгодоо хүрэх чадвар нь дэлхийн бусад улсууд зорилгодоо хүрч чадна гэдгийг нотлох чухал ач холбогдолтой. Өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал арга замуудын нэг бол төсөл төлөвлөх, хөгжлийн зорилтоо тодорхойлох гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол "Бүс ба зам" санаачилгын баримталдаг зүйл юм. Бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тухай ярихдаа улс орнуудын хамтын ажиллагааны тухай ярих ёстой. Харин ижилсэх асуудлаар биш юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл