solongonews
Хятадын зах зээл тогтвортой хөгжиж байна
2022-04-13 17:06
Хятадын зах зээл тогтвортой хөгжиж байна

    Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:

- Олон улсын нөхцөл байдалд ямар ч байсан Хятад улс өөрчлөлт нээлтээ үргэлжлэн баримтална " гэжээ. Хятад улс нэгдмэл, нээлттэй, өрсөлдөөнтэй, эмх цэгцтэй зах зээлийн тогтолцоог бүрдүүлж, бүх аж ахуйн нэгж хуулийн өмнө эрх тэгш байх, зах зээлийн өмнө тэгш боломжийг хангах болно. Хятад улсаас бүх төрлийн хөрөнгө Хятадад хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж, Хятадын хөгжилд идэвхтэй оролцохыг дэмжиж байна.

   Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан тайланд, Ковид-19-ийн цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буурсныг нийтлэв. Хятадад 2021 онд гадаадын хөрөнгийг бодитоор ашигласнаар анх удаа их наяд юанийн босгыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9 хувиар өсөв. 2022 оны эхний хоёр сард гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 243 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 37,9 хувиар өссөн байна. Сүүлийн өдрүүдэд, гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн томоохон төслүүд бүтээн байгуулалтаа эхлүүлэв. Өмнөд Солонгосын SK группийн 30 ГВт/цаг (гигаватт/цаг) цахилгаан батерейны төсөл Жянсү мужийн Яньчэн хотод ажлаа эхлүүлж, Тайландын Tencel групп Red Bull Beverage (Сычуань) үйлдвэрлэлийн баазыг Сичуань мужийн Нейжян хотод ажлаа эхлүүлэв.

Хятад улс аж үйлдвэрийн иж бүрэн систем, дэд бүтэц, зах зээлийн асар том давуу талуудаараа дэлхийн улс дамнасан хөрөнгө оруулалтыг тогтворжуулагч болж байна. Өөрчлөлт нээлт хийж бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгосноор Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтад илүү их хөгжлийн боломжийг авчрах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл