solongonews
Мартин Жак: - Тэр бол ”Хятадын мөрөөдөл”-ийн төлөөлөгч юм
2022-04-29 21:22
Мартин Жак: - Тэр бол ”Хятадын мөрөөдөл”-ийн төлөөлөгч юм.

 Хятадын удирдагчдын ололт амжилтыг юу хэлж, хэрхэн ярьж байгаагаар нь хэмждэггүй. Харин бодит үйлдлээр нь хэмждэг.

- Их Британийн Кембрижийн Их Сургуулийн ахлах судлаач МартинЖак

Арав гаруй жилийн өмнө өрнө дахины эрдэмтдийн хүрээнийхэн Хятадын хөгжлийн загвар нь эдийн засгийн өсөлтөө дагаад өрнө дахиныхтай илүү адилхан болно гэж таамаглаж байхадЖакХятад улс өрнө дахинаас өөр өвөрмөц хөгжлийн замаар замнаж, цаашидэдийн засгийн хүч чадлаа улам бэхжүүлнэ гэж үнэн зөв зөгнөсөн. Мартин Жак Хятадын тухайд бүх талын өөрийн гэсэн ойлголттой.

Тэрээр:

- Дарга Ши Жиньпин засаглалынхаа эхний үеэс "Хятадын мөрөөдөл"-ийг дурдсан. "Хятадын мөрөөдөл" бол Хятадын ард түмэн ядуурлаас ангижирч, амьдрал ахуйгаа сайжруулж, нэг эрин цагийг зориулснаар Хятадын дэлхийн статусыг өөрчлөх явдал юм. Энэ бол миний ойлгосон "Хятадын мөрөөдөл"-ийн жинхэнэ утга болно гэж хэллээ.

    Мартин Жакийн бодлоор Хятад улсын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга нь гайхалтай шинэлэг зүйл юм. Орчин үеийн түүхэнд хосгүй өвөрмөц юм.

Мартин Жак:

- Миний бодлоор "Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулах нь шинэлэг санаачилга юм, маш сонирхолтой. Түүнийг дурдан дэвшүүлэх үед энэ нь бүрэн гүйцэд төлөвлөгөө биш байсан. Харин цаг хугацааны явцад бусад улс орнууд ч дэмжиж, цаашид санаагаа тасралтгүй бодитой болгосон байна. Энэ нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.Ямар ч хувиралтгүй өөрчлөгдөшгүй зүйл биш.Харин тасралтгүй өсөлт, хувьслын байгалийн үйл явцтай адил юм. Өөр ямар ч санаачилга хэзээ ч ийм "амьд, эрч хүчтэй" байгаагүй”. Өдгөө Хятад улсын иргэн байна гэдэг нь аз жаргалтай сайхан хэрэг юм.Улс орон даяараа өөртөө итгэлтэй болж, ард иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилсээр байна. Хятад улс дэлхийн хувьд улам бүр чухал болж байна гэж хэллээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл