Шэньжэнь бол Хятад улсын хамгийн эрт байгуулсан эдийн засгийн онцгой бүсийн нэг юм. 40 жилийн хугацаанд Шэньжэнь бяцхан суурин байснаасаа олон улсад нөлөө бүхий том хот болж хөгжлөө. 14-ний өдөр Ши Жиньпин хэлэхдээ, Шэньжэнь Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлогын агуу их хүчнийг дэлхий дахинд харуулсан бөгөөд Хятадын онцлогтой социализмын гэгээн саруул ирээдүйг тусгасан юм гэжээ.
Статистик тоо баримтаас харахад 40 жилийн хугацаанд Шэньжэний ДНБ жил тутамд дунджаар 20.7%-аар өсөж, 2019 он гэхэд 2.7 их наяд юаньд хүрч, эдийн засгийн нийт хэмжээ нь Азийн хотуудын 5-рт оржээ. 2019 онд оршин суугчдын дундаж орлого 62.5 мянган юаньд хүрч, Хятад улсад чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг түрүүлэн биелүүлжээ.
Шэньжэньд мөн зах зээлд түшиглэсэн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт хийж, бүх талаар өндөр түвшинд нээлттэй хот болж хөгжлөө.
