“COVID-19” гарсны дараа Хятад улс эрүүл мэндийг хамгаалах, хүний амь насыг аврах зорилгоор энэхүү тэмцэлд нэгдсэн байдаг. Энэхүү онцгой хугацаанд намайг Монгол Улсад Элчин сайдаар томилж, хоёр орны засгийн газар, ард түмэнтэй холбоо тогтоох, халдварт өвчинтэй хамтран тэмцэх үүрэг хүлээсэн юм.
Би монгол хэл сурч байгаа бөгөөд Монголд 5 удаа ирж ажилласан. Би энд ирэх бүрдээ энэ улсад байнга өөрчлөгдөж буй өөрчлөлтүүд болон Хятад, Монгол иргэдийн хооронд улам бүр ойр дотно харилцаатай болж байгааг мэдэрч байна. Одоогийн байдлаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж, хоёр орны хооронд төрөл бүрийн салбарт найрсаг хамтын ажиллагаа хаа сайгүй цэцэглэж байгаа нь хоёр улсын ард түмэнд үнэхээр ашиг тусаа өгч байна. Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг нь хоёр орны харилцааг хөрш орнуудын найрсаг харилцааны үлгэр жишээ болгож байна.
Зовох цагт нөхрийн чанар танигдана. “COVID-19” дэгдсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарт захидал илгээн тохинуулж, Хятад улсын нааштай, үр дүнтэй арга хэмжээг өндөр үнэлэв. Монголын засгийн газар хамгийн тэргүүнд Хятадад санхүүгийн тусламж үзүүлсэн. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам хамтран "Байнгын хөршүүд оюун санааны дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг албан ёсоор эхлүүлэхээр хэвлэлийн бага хурал хийж, бүх төрийн албан тушаалтнууд болон бүхий л давхаргын хүмүүсийг халдварт өвчний эсрэг Хятад улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж, идэвхтэй дэмжлэг олсон юм.
Хятад улс тахал өвчинтэй тэмцэж байгаа хэцүү цаг үед Монголын улс төрийн намууд, цэрэг арми, оюуны сан, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, Хятадад сурч байгаа оюутнууд, жирийн иргэд тусламжийн гараа сунгаж, хандив өргөн Хятад улсыг дэмжиж, Үхань хотод туслав. Улаанбаатарт амьдардаг 71 настай эмээ малгайлан орж байгаа цасны дундуур БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яаманд хүрч 3 сая төгрөг (7600 юань) хандивлаад буцсан. Хүйтэн цаг агаартай монголын өндөрлөгт хүмүүсийн зүрх сэтгэл дулаахан байна.
“COVID-19”-ийн эсрэг тэмцлийн үеэр Монголын олон хүүхэд бидэнд хязгааргүй урин дулааныг мэдрүүлсэн. Өдөр бүр олон хүүхдүүд Элчин сайдын яам руу залгаж, захидал илгээдэг. Багш, эцэг эхийн хамтаар олон хүүхдүүд халаасны мөнгөө ЭСЯ-нд хандивлаж байлаа. Зургаан настай Мандарваа Хятадад тархаж буй тахлыг телевизээр үзсэний дараа, халаасныхаа мөнгөөр 11 маск худалдаж аваад, аваараа элчин сайдын яаманд хүлээлгэж өгөөд Хятад улсын хүүхдүүдэд өгөөрэй гэж хэлжээ. Бээжинд амьдардаг 10 настай монгол охин "Цагаан сахиусан тэнгэрт"хэмээх захидалдаа:"Үхань хот одоогоор маш хүнд үеийг туулж байна. Өвчний дэгдэлттэй тулгарсан эмч сувилагчид маш зоригтой, хүчтэй байж, цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн ажилтнууд тусламж авах шаардлагатай байгааг мэдээд би маш их сэтгэл эмзэглэсэн. Хүндрэл бэрхшээлийн үед бид хамтдаа нүүр тулж ажиллах ёстой. "гэжээ. Тэрбээр Хятад улсын тахалтай тэмцэх тэмцлийг дэмжих зорилгоор 999 юанийн мөнгө хандивлав. Хүүхдүүдээс би Хятад, Монголын найрамдлын уламжлал, Хятад, Монголын харилцааны маргааш илүү сайн болохыг олж харсан.
Монголын ард түмний эелдэг зөөлөн сэтгэл нь Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Бүрэн бус статистик мэдээллээс харахад Монголын нийгмийн төрөл бүрийн хүрээний хүмүүсийн хандивын мөнгө 5 сая юаньд хүрсэн байна. Монгол Улс Хятадад эмчилгээний зориулалттай маск, хамгаалалтын хувцас зэрэг эмнэлгийн хэрэгслийг хандивласан байна. Энэ нь 3.3 сая хүн амтай хөгжиж буй орны хувьд цөөн тоо биш юм. Энэ нь Монгол улсын иргэдийн Хятад улсын ард түмэнд гаргаж байгаа найрсаг сэтгэлгээг бүрэн илэрхийлж байгаа юм.
Нөхөрсөг хөршийн халуун сэтгэлийн дэм, дэлхийн бүх улс орнуудын хүчтэй дэмжлэгээр бид энэхүү тахал өвчинтэй тэмцэхэд ганцаардахгүй юм. Хайрын гэрэлт туяа нь тахлын аюулыг аль болох хурдан арилгах болно, Хятад улс тахал өвчинтэй тэмцэж ялалт олно гэдэгт итгэж байна.
( Нийтлэл: БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чай Вэньрүй)
