solongonews
Ши Жиньпин Малайзын ерөнхий сайдтай утсаар ярилаа
2020-02-14 15:25
Ши Жиньпин Малайзын ерөнхий сайдтай утсаар ярилаа

    Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ны орой Малайзын ерөнхий сайд Махатиртай утсаар ярилаа. Ши Жиньпин хэлэхдээ, ноён ерөнхий сайд та бол Хятадын ард түмний хуучин анд юм. Өдгөө Хятадын ард түмэн коронавирустэй тэмцэж буй зангилаа цаг мөчид надтай утсаар ярьж буй нь Малайзын талын Хятад улсад үзүүлж буй найрсаг сэтгэл хийгээд дэмжиж буй халуун сэтгэлийг харуулж байна.

    Халдварын байдал нь Хятад, Малайзын иргэдийн хэлхээ холбоонд түр хугацаанд нөлөөлөх нь гарцаагүй. Гэвч хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг гуйвуулж чадахгүй юм. Хятад, Малайз хоёр тал гар гараа холбон халдвартай тэмцэж, мөн хоёр орны харилцааг, ялангуяа "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны илүү олон үр дүн олж, хоёр ард түмэнд ашиг хүртээх ёстой гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл