Гирин мужийн Гүн Жүлин хотын Хунзе орчин үеийн хөдөө аж ахуйн ХК-ийн лабораторид судлаачид үржүүлсэн эрдэнэ шишийн үрийг үзүүллээ.
Зургийг: Шү Чан /Синьхуа агентлаг/

Ганьсу мужийн Жань-Е хотын Ганжөү дүүргийн Мин Юүн суурины ажилчид эрдэнэ шишийн үрийг хатааж байна. Ганьсу мужийн Жань-Е хот нь эрдэнэ шишийн үрийн үндэсний бааз бөгөөд жилд 450 сая кг дээд зэргийн эрлийз эрдэнэ шишийн үр үйлдвэрлэдэг.
Зургийг: Ван Жян /visual.people.cn/

Үндэсний Нанфаны шинжлэх ухааны үржлийн баазын ажилтнуудын цуглуулсан усан тутаргын үр. Өнөөг хүртэл 600 мянга гаруй шинжлэх ухааны судлаачид Нанфанд үржил, үржүүлгийн ажил хийжээ.
Зургийг: Жан Лиюүнь /Синьхуа агентлаг/

Хүнань мужийн газар тариалангийн үр хөврөлийн нөөцийн ажилтнууд усан тутаргын хадгалсан үрийг шалгаж, нөхөн сэргээх, үржүүлэхэд бэлтгэл хийж байна. Одоогийн байдлаар 59 улс орны 30 мянга гаруй үр хөврөлийн нөөцийг цуглуулж, хадгалаад байна.
Зургийг: Гө Лилян / cpanet.cn/

Аньхуй мужийн Хуайбэй хотын Сүйши шяний Хөдөө аж ахуйн судалгааны туршилтын станцын Ү Фү туршилтын баазын судлаачид улаан буудайн тоосжилтын эрлийзжүүлэлт хийж байна. Өдгөө Сүйши шянь 500 мянган мү /1га=15мү/ улаан буудайн стандарт үржүүлгийн бүс байгуулж, жил бүр 100 сая гаруй кг улаан буудайн үрийг зах зээлд хангаж байна.
Зургийг: Вань Шаньчао /visual.people.cn//

Жянсү мужийн Сүчянь хотын Шүян хошууны Чинь Ихү суурины Жянсү Хуан Тэн хөдөө аж ахуйн усан тутаргын үржүүлгийн баазын ажилтнууд усан тутаргын суулгац тэмдэг нааж байна. Тус бааз нь Хятадын Шинжлэх Ухааны Академийн Генетик, Хөгжлийн Биологийн Хүрээлэнтэй хамтран 500 гаруй сортын эрлийз будаа болон уламжлалт будааг харьцуулах туршилт хийж, бие даан 19 шинэ сорт гарган авчээ
Зургийг: Дин Хуамин /cpanet.cn/
Дарга Ши Жиньпин “Хятадын нийт иргэд хоол хүнсний асуудлыг шийдэхэд эрхбиш үрийн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэхийг чухалчилж, бие даасан оюуны өмчийн эрхтэй сортуудыг бий болгож, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” хэмээн онцолсон байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улсын үрийн аж үйлдвэрийн хөгжил томоохон ахиц дэвшилд хүрсэн. Хөдөө аж ахуйн үрийн хувьд хангалттай байна. Хайнань, Ганьсу, Сычуань, Хармөрөн зэрэг улсын зэрэглэлийн үр үржүүлгийн 4 томоохон бааз, үр тариалах 96 том хошуу, бүс нутгийн чанартай элит үржүүлгийн 120 бааз нь үр хангах үндэсний багийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн үр хангалт 70 хувиас багагүй байж, үр тариа, хөдөө аж ахуйн салбарын чухал бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлд хүчтэй дэмжлэг үзүүлж байгаа юм. Үрийн аж үйлдвэрийн 30 мянга шахам аж ахуйн нэгжээс үр тарианы 69, мал аж ахуйн 86, усны амьтдын үржүүлгийн 121 аж ахуйн нэгжийг сонгон авч, үрийн аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур хүчийг бүтээн байгуулж байна.
