Үүнд түүний ээжтэйгээ гараас нь хөтөлсөн нэг зурагт олны хайр сэтгэл шингэж, маш олон хүмүүсийн анхаарлыг татжээ. Ээжийн сургаалыг Ши Жиньпин дарга нэг насаараа сахиж явсан юм.
Тэрээр өнөөг хүртэл мартдаггүй нэгэн үйл явдал бол 5-6 настай байхад нь ээж нь түүнийг үүрч, Шиньхуа номын санд очиж ном худалдан авч үлгэр хэлж өгч байсан явдал. Ялангуяа, “Юефэй”-н “Эх орныхоо төлөө” нэртэй үлгэр нь түүний сэтгэлд гүнээ хоногшиж, нэг насных зорилт болсон гэх.
Тэрээр:
- Аав ээж, гэрийн эзэн хүний хувьд сайн сайхан ёс суртахуунтай байхыг хүүхдэд багаас нь заан өгч, яс хатуу хүн болоход нь тус үзүүлж, тэдэнд туслах сайн санаатай, сайхан сэтгэлтэй, том болоод эх орон, ард түмэндээ тустай хүн болоход нь туслах хэрэгтэй гэжээ. Энэ гэрийн сургаал нь түүнд маш их нөлөө тусгал үзүүлсэн гэдэг.

Зөв зүйтэй, эв найртай гэрийн сургаалыг гүн хүртсэн Ши Жиньпин эгэл борогжуун байх, ажил хэрэгч байхын хэв чанарыг агуулж явдаг.
Ши Жиньпин гэр бүлийг чухалчлан хүндэтгэдэг. Гэтэл удирдагч боловсон хүний хувьд тэмдэглэлт баяр, амралт тохиосон ч гэртээ харьж, гэрийнхэнтэйгээ золгож чаддаггүй юм.
2001 оны хавар, ээж Чи Шинь нь тухайн үед Фүжянь мужийн дарга байсан Ши Жиньпинд утастав. Тэрбээр утсаар мэнд хүргэж, Ши Жиньпинд:
- Чи ажлаа л сайтар биелүүлж байвал аав ээждээ өгсөн хамгийн илүү элбэрэл юм. Ингэвэл сая гэр бүлээ, өөрийн биеэ хариуцаж байгаа юм гэж захижээ.
“Жижиг гэр бүл” болон “том гэр бүл” эх үүсвэр нэгтэй билээ. Ээжий ойлгон дэмжсэн дэмжлэгийн дунд,“хариуцлагаа үүрэглэх”, “үүрэг хариуцлагаа ухамсарлах”-ийн дотнын эрмэлзэл найдлага агуулсан юм.
Ард түмний төлөө хийж бүтээх сэтгэлээр Ши Жиньпин олон мянга мянган айл өрхийг сайн сайхан амьдралд хүргэхийг өөрийн тэмцлийн зорилтоо болгосон.
Миний засаг хэрэгжүүлэх үзэл ойлголтыг товчхоноор хэлбэр: Ард түмний төлөө үйлчилж, үүрэг хариуцлагаа үүрэглэх явдал юм. Олон жилийн туршид өөрчлөгдөөгүй, анхан шатанд гүнзгийрч, ард иргэдийн төлөө бодож, Ши Жиньпин:
- Ард олноо, өөрийн ээж ааваа хайрладаг шиг хайрлах” ард олны төлөө гэсэн анхны зорилтоо баримталдаг юм.

1959 онд, Чи Шинь гэрийнхээ хүмүүсийн хамт
“Сайн ажиллаж, сайн суралцвал аливаа явдлыг бүгдийг сайтар зохицуулж болно” гэж нөхөр нь түүнд хэлсэн үгийг Чи Шинь нэг насны амьдралдаа авч явжээ.
Хүндрэл бэрхшээлтэй үе тохиолдсон үед ч Чи Шинь болон үр хүүхэд нь нугарч бүдрээгүй юм. Тэрбээр нэгэн ээж хүний хатуу зориг болон энэрэл хайраар гэрийнхээ хүмүүсийг халамжилдаг. Яг ийм хатуу чанга сургаал дор, бүх гэрийн хүмүүс хамтаар итгэл бишрэлтэй, өөдрөг сэтгэлгээтэй, хамтаар ирээдүйн амьдралаа цогцлон байгуулсан юм.
Олон жилийн туршид, ажил, үүрэг тушаалт хэрхэн өөрчлөгдсөн ч Ши Жиньпин ямагт ээжийнхээ сургаалыг бат санаж, өөрийн зорилт тэмүүлээ баримталдаг юм.

1975 онд, Ши Жүншюнь, Чи Шинь үр хүүхдийнхээ хамт Лүөянгийн Хүнчи
фото зургийн газарт хамт зургаа татуулав
