solongonews
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдлаа
2020-06-30 09:32
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдлаа.

         ХКН-ын Төв хорооны Улс төрийн  товчоо энэ сарын 29-нд хуралдаж, “ХКН-ын армийн намын байгуулалтын дүрэм” болон “ХКН-ын анхан шатны намын байгууллагын сонгуулийн ажлын дүрэм”-ийг хянан  хэлэлцлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг  даргалав.

Хуралд:

  “ХКН-ын  армийн намын байгуулалтын дүрэм” боловсруулан тогтоох нь намын шинэ цаг эриний  армиа хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэх, ардын армийг дэлхийн номер нэг арми  болгон бүтээн байгуулахад чухал ач холбогдолтой юм. Намын арми дахь бүрмөсөн удирдлагыг хэлбэрэлтгүй баримталж, цэргийн  төв зөвлөлийн даргын хариуцлагын дүрмийг бүх талаар гүнзгий хэрэгжүүлэн, улс  төрийн цэгцлэлт сургалтын цаашид гүнзгий хийж, туйлын үнэнч, туйлын цэвэр  сурталтай, туйлын найдвартай байх хэрэгтэй.

 “ХКН-ын анхан  шатны байгууллагын сонгуулийн ажлын дүрэм” боловсруулж хэрэгжүүлэх нь намаа  удирдан, намыг бүх талаар чанга засах шаардлагыг хэрэгжүүлж, намын  дотоод ардчиллыг бадруулан, гишүүдийн ардчиллын эрхийг хүндэтгэж, анхан  шатны намын байгууллагын сонгуулийг дүрэмжүүлэх бодит арга хэмжээ мөн гэж цохон тэмдэглэлээ.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл