solongonews
Ли Кэчян төвийн шинэ коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн хурлыг даргалав
2020-05-21 10:29
Ли Кэчян төвийн шинэ коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн хурлыг даргалан хуралдуулав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд, төвийн шинэ коронавирустэй тэмцэх ажлыг удирдах хэсгийн дарга Ли Кэян 05-р сарын 20-ны өдөр уг ажлын хэсгийн хурлыг даргалан хуралдууллаа.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төвийн шинэ коронавирутэй тэмцэх ажлыг удирдах хэсгийн дэд дарга Ван Хүнин хуралд оролцлоо.

Хурал дээр тэмдэглэхдээ, Ши Жиньпин даргын чухал үгний үзэл санааг нухацтай хэрэгжүүлж, төвийн шинэ коронавирустэй тэмцэх ажлыг удирдах хэсгийн байршуулалт ёсоор сул талаа чангатгаж, хижгийн өөрчлөлт хувиралтад зохицон, хижигтэй тэмцэх гол салбарын сэргийлэлтийг цаг даруйд нь бэхжүүлэн, хижиг дахин дэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. хижигтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. 05.01-ний баярын амралтын үеийн хижигтэй тэмцсэн ба үйлдвэрлэлээ сэргээсэн ашигтай туршлагыг нэгтгэн дүгнэж, эдийн засаг нийгмийн дэг журмыг бүх талаар сэргээх явцад байнгын сэргийлэн хамгаалалтын байдалд байж, хэрэглээ болон эдийн засгийн сэргэлтийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл