solongonews
Хятад, Аргентины хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний форум боллоо
2022-09-29 12:23
Хятад, Аргентины хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний форум боллоо.

 Хятад, Аргентины хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний форум 09-р сарын 28-нд Бээжинд болов. Форумыг ХТРТ болон Аргентины олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын алба хамтран зохион байгуулж, Хятад Аргентины хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, 2022 оны Хятад Аргентины найрсаг хамтын ажиллагааны жилийн чухал арга хэмжээний нэг болов.

“Хэвлэл мэдээллийн харилцаа солилцоог гүнзгийрүүлэн ард олонд ашиг тус хамтаар бүтээе” хэмээх гол сэдвийн дор зохиогдсон энэ удаагийн формуд Хятад, Аргентин, түүнчлэн Латин Америкийн бусад орнуудын улс төрийн албан тушаалтан хийгээд хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй төлөөлөл онлайн, оффлайн хэлбэрээр оролцов.

 Аргентины Гадаад харилцаа, олон улсын худалдаа, шашны үйл хэрэг хариуцсан яамны сайд Сантьяго Кафиеро видео илтгэлдээ "Аргентин, Хятадын хооронд димпломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрэн хөгжиж байна" гэжээ.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн онцлохдоо "Аргентины олон салбарынхантай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлэн, Хятад Аргентины стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа дараагийн амжилт дүүрэн 50 жилдээ шилжихийг хамтдаа дэмжиж, шинэ эриний Хятад, Латин Америкийн хувь заяаны нэгдмэл цогц, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад мэдээллийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэрлэхэд ХТРТ бэлэн байна" гэв.

 Хятадын ГХЯ-ны сайдын туслах Хуа Чүньин хэлэхдээ "Ши Жиньпин дарга болон Алберто Фернандес ерөнхийлөгч Хятад, Аргентины хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний форумд баярын захидал ирүүлсэн нь хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Аргентины харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж буйн зэрэгцээ хоёр орны харилцаа ирээдүйд нэн сайтар хөгжинө гэдэгт эрмэлзэл тавьж буйг харууллаа. Энэ нь бидэнд хичээн чармайх чиглэлийг тодорхойлж өгсөн юм" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл