26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Хятад, Оросын инновацын жилийн нээлтэд тус тус баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Орос бол хамгийн том хөршүүд. Дэлхий нийтэд халдвар дэлгэрсэн үед Хятад, Орос хоёр орон харилцан туслалцан, Хятад, Оросын инновацын жилийг товлосон цагт нь зохиож байгаа нь хоёр орны шинэ цаг эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны төвшнийг бүрэн харуулж байгаа юм. Хятад, Орос хоёр орон халдварын эсрэг хамтдаа тэмцэж, бэрхшээлийг даван туулсан амжилттай практик нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал хөдөлгөх хүчин болно гэдэгт итгэж байна гэжээ.
Путин баярын цахилгаандаа, технологийн инновац нь Орос, Хятад хоёр орны хамгийн их алс ирээдүйтэй хамтын ажиллагааны салбарын нэг байж, хоёр орны хөгжлийн ирээдүйг шийдэж, хоёр орны ард иргэдийн амьдралын төвшнийг дээшлүүлэхэд нөлөөлөх болно. Энэ удаагийн инновацын жилийн хүрээнд болж буй арга хэмжээний агуулга баялаг, шинжлэх ухааны судалгаа, үзэсгэлэн худалдаа, эрдэм шинжилгээний хурал зэрэг хамтын ажиллагааны төсөл хэрэгжиж, ялангуяа хоёр орны засгийн газар, анагаах ухаан, судалгааны байгууллагууд "COVID-19"-ийн эсрэг нягт хамтран ажиллаж, чухал үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой юм. Шинжлэх ухаан технологийн инновацын жилийн арга хэмжээ амжилттай зохиогдож, Орос, Хятадын шинэ цаг эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд шинэ агуулга нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.
