Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 06-р сарын 18-нд ээлжит хэвлэлийн бага хуралд:
- Хятад, Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх онцгой дээд хэмжээний хурал 17-нд амжилттай хуралдав. Хятад, Африк хоёр тал эв нэгдлийн холбоосоо чангалж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, улмаар дэлхий нийт эрт нэгэн өдөр цар тахлыг ялан давахын итгэлийг сэргээж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд шинэ үлгэр жишиг бий болгох болно гэж хэллээ.

Хятад, Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурал 17-ны орой цахим хэлбэрээр явагдав. Хятад улс илүү олон үйл ажиллагаа хэрэгжүүлэн Африкийн орнууд цар тахлын эсрэг тэмцэхэд тусалж, Африк тивийн орнуудын өр зээлийг намжаах, Африк тивийн орнууд эдийн засгийн хүндрэлийг даван туулахыг нь дэмжих зэрэг тал дээр шинэ үр бүтээмжид хүрсэн. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслийн үзэж байгаагаар Хятадын тал энэ удаагийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулсан нь өөрийн орныхоо Африк тив дэх нөлөөг улам өргөтгөхийн төлөө гэсэн байна.
Ийм дуу хоолойд хандуулан Жао Лижянь:
- Энэ удаагийн дээд хэмжээний хурал бол Хятад, Африкийн удирдагчдын эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх чиг хандлагын дор зохиогдсон нэг удаагийн онцгой хурал юм. Ши Жиньпин дарга иж бүрэн чухал санаачилга болон үзэл баримтлалыг дурдав. Африк тивийн орнуудын цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжихийг мэдэгдэж, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хамт, цар тахлын байдал онцгой хүнд, дарамт хүндрэл ихтэй Африкийн орнуудыг дэмжих хүчээ нэмэгдүүлэхэд бэлэн байна гэсэн байна. Үүнийг Африкийн талын удирдагчид сайшааж байгаагаа илэрхийлсэн бөгөөд өндрөөр үнэлсэн юм гэж мэдэгдлээ.
