solongonews
Ши Жиньпиний хэлсэн үгийг үнэлэв
2020-09-23 11:45
Ши Жиньпиний хэлсэн үгийг үнэлэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-нд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд чухал үг хэлсэн бол түүний тавьсан санал санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэг хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, дэлхийн улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлох чиг хандлагыг тодорхойлсон байна гэж олон орны судлаач, зүтгэлтнүүд үзсэн байна.

Пакистаны Улс төр судлаач Мохаммад Акил Надим: Цар тахлын үеэр Хятад улс хариуцлагатай том орны дүр төрхөө харуулж, улс орнууд, олон улсын байгууллагад тусалж, тахлын эсрэг олон улсын тэмцэлд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол даруй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц гэх үзэл баримтлалын амьд жишээ болно гэжээ.

Таиландын Касикорн Банкны ерөнхийлөгчийн орлогч Цай Вэйцай: Хятад улсын эдийн засгийн хөгжил нь нээлттэй эдийн засгийн хэв загварын амжилтыг гэрчилж чадсан. Өдгөө дэлхийн эдийн засаг хүнд сорилтод тулгарч, ганц талт үзэл, ивээх үзэл газар авч байгаа үед дэлхийн нээлттэй эдийн засаг нь улс орнуудад нөөц боломжоо хуваалцах, давуу талаараа харилцан нөхөх, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх нандин боломжийг олгож байна гэв.

Иорданы Сэтгүүлчдийн холбооны ажилтан Саеб Равашдех: “Инновац, зохицол, ногоон, нээлттэй, хуваалцах” гэсэн хөгжлийн шинэ үзэл баримтлал нь хамтаар цар тахал, цаг уурын өөрчлөлт зэрэг даяарчилсан өрсөлдөөн сорилтыг зохицуулахад ашигтай төдийгүй, мөн тахлын дараах дэлхийн эдийн засгийн “ногоон сэргэлт”-д ч ашигтай юм гэлээ.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Владимир Петровский хэлэхдээ, дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг дэмжих талаар НҮБ маш чухал үүрэг гүйцэтгэсэн бол Хятад улс эдгээр ажилд нь маш идэвхтэй оролцож, ядуурлыг арилгах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, энхийг сахих зэрэг ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Палестины ерөнхийлөгчийн Олон улсын харилцааны зөвлөх Набил Шаат: Дэлхийн хөгжиж буй хамгийн том орон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орон болохын хувьд Хятад улс НҮБ-ын үйлсийг хэлбэрэлтгүй дэмжиж, НҮБ-ээр цөм болгосон олон улсын тогтолцоог тууштай хамгаалж ирсэн юм. Хятад улсын санаачилгууд дэлхийн улс түмний нийтлэг эрх ашгийг бодож, олон улсын тогтолцоог улам боловсронгуй болгохыг зорьж байна гэжээ.

Узбекистаны дэлхийн хэлний үндэсний их сургуулийн процессор Турсунали Кузьев: Ши Жиньпинй хэлсэн үг олон талт үзлийг чухалчилж, улс орнуудын эрх ашгийн голч шударга байдал, боломжийн тэгш хүртээмжтэй байдлыг онцолсон тул дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ашигтай юм гэв.

Найруулагч: т.б
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл