solongonews
Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хүсэлтээр түүнтэй утсаар ярив
2020-04-17 09:11
Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хүсэлтээр түүнтэй утсаар ярив.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн гадаад харилцааны ажлын комиссын тамгын газрын дарга Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хүсэлтээр 04-р сарын 15-нд түүнтэй утсаар ярьсан байна.

Ян Жечи хэлэхдээ: 03-р сарын 27-нд Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Трамптай утсаар ярьсны дараа, Хятад, Америк хоёр тал хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголцлын дагуу, коронавирусийн цар тахлын эсрэг асуудлаар нягт харилцаатай байгаа юм. Дараачийн алхамд, Хятадын тал цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих талаарх мэдээлэл, туршлагаа АНУ-ын талтай хуваалцахад бэлэн байгаа бөгөөд цар тахлын эсрэг хамтын ажиллагаа өрнүүлж, үүний зэрэгцээ, коронавирусийн халдварын эсрэг Хорийн бүлгийн удирдагчдын онцгой хурлын нийтлэг ойлголцлын хэрэгжилтийг дэмжиж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах, дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэжээ.

Тэрээр: Цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байгаа үед, Хятад Америкийн харилцааг зөв зохицуулж, хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг хангах нь нэн чухал юм. АНУ-ын тал Хятадын талтай хоёр талаасаа ойртон, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, саад бэрхшээлийг арилгаж, хоёр орны харилцааг зөв замаар хөгжүүлэхийг хүсэж байна. Энэ нь хоёр орны ард иргэдийн язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын нийгэмлэгийн хамтын хүсэл юм гэжээ.

Майк Помпео: Цар тахал бол олон улсын нийгэмд тулгарч буй хамтын сорилт, АНУ Хятадын талтай хамтдаа, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар харилцаа холбоо, зохицуулалтаа үргэлжлүүлэх болно гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл