solongonews
Шинэ хөгжлийн тогтолцоо бол хаалттай дотоод эргэлт биш
2020-08-25 10:04
Шинэ хөгжлийн тогтолцоо бол хаалттай дотоод эргэлт биш

        ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 08-р сарын 24-нд Эдийн засаг, нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн хурлыг даргалан хуралдуулж чухал үг хэлсэн байна. Тэрээр:

- "14-р 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс хөгжлийн шинэ шатанд гарч, холыг харж, шинэ байдлыг судалж, шинэ төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэж онцлон хэллээ.

Ши Жиньпин дарга:

- Хятад улс өндөр чанартай, илүү үр ашигтай, илүү шударга, тогтвортой, аюулгүй хөгжлийг хангахын төлөө хичээн зүтгэх ёстой. Улсын дотоодын том эргэлтээр гол болгон гадаад, дотоодын хос эргэлтийг дэмжих тогтолцоо нь Хятадын хөгжлийн үе шат, орчин, нөхцөлд үндэслэн санаачилсан юм. Дэлхийн эдийн засаг дахь Хятад улсын байр суурь улам нэмэгдэж, дэлхийн эдийн засагтай нягт уялдаатай болж, бусад улс орнуудад зах зээлийн боломжийг илүү өргөн олгож, олон улсын бүтээгдэхүүн, нөөцийг татдаг асар их зах зээл болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл