solongonews
Самоа улсын тэргүүн Туймале Алифано Ван И-тэй уулзав
2022-05-28 20:02
Орон нутгийн цагаар 05-р сарын 28-нд Самоа улсын Төрийн тэргүүн Туймалай Алифано нийслэл Апиа хотод Самоа улсад айлчилж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

   Туймале Алифано Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд ХКН-ын удирдлага дор Хятад улс гайхалтай амжилтад хүрч чадсаныг өндрөөр үнэлж, ХКН-ын 20 дугаар их хурал бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэв. Тэрээр:

- Самоа, Хятад хоёр урт удаан жилийн найрамдалт харилцаатай, хоёр орон бат бөх, нягт харилцаа тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай үр дүнд хүрч байгаа нь эрх тэгш байдал, төрийг хүндэтгэх үзэл баримтлал чухал болохыг нотолж байна гэж илэрхийллээ. Самоагийн тал Хятад улстай дээд хэмжээний нягт харилцаа тогтоож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр ард түмэнд илүү үр өгөөжөө өгөхийг хүсэж байна.

   Ван И Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг Туймалай Алифанод хандан хэлэхдээ:

- Ши Жиньпин даргаар гол цөм болгосон ХКН-ын Төв Хорооны хүчтэй удирдлага дор намын 95 сая гишүүн хичээн ажиллаж, 1 тэрбум 400 сая Хятадын ард түмэн шаргуу хөдөлмөрлөж,туйлын ядуурлыг бүрэн арилгаж чадсан. Тогтвортой хөгжлийн 2030 мөрийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас 10 жилийн өмнө биелүүлжээ. Хятад улс хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх шинэ аянд мордож, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Үүний зэрэгцээ Хятад улс хөгжиж буй олон оронтой хамтын хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах болно.

Ван И:

-  Энэ жил Самоа улсын тусгаар тогтносны 60 жилийн ой тохиож байгаа нь Самоа улс, үндэстэн, ард түмэнд чухал ач холбогдолтой. Самоа бол Хятадтай дипломат харилцаа тогтоосон анхны Номхон далайн арлын орнуудын нэг юм. Хагас зуун жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал үргэлж бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцсаар ирсэн. Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа Самоа улсын иргэдэд үр өгөөжөө өгсөн юм. Хятадын тусламжаар баригдсан Фалеоло олон улсын нисэх онгоцны буудал, Номхон далайн спортын ордон нь орон нутгийн үзэмж болж, Самоа улсын соёлын төв нь хоёр талын найрсаг харилцаанд шинэ эрч хүч нэмсэн байна. Цар тахал дэгдсэний дараа Хятад улс Самоад тахлын эсрэг материалыг нэн даруй нийлүүлж, Самоагийн тахал өвчнийг үр дүнтэй хянахад тусалсан. Түүнчлэн Хятад улс Самоад хурдан туршилтын урвалжийн шинэ багцаар туслах бөгөөд Самоагийн тахлын эсрэг тэмцэл бүрэн ялалт байгуулах хүртэл нь үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна гэж хэллээ.

Ван И:

 - Хятад, Самоа хоёр бол ижил төстэй түүхэн туршлагатай хөгжиж буй орнууд бөгөөд хөгжлийн хамтын зорилтуудтай тулгарч байна. Нэг талт үзэл, дээрэлхэх явдал газар авч байгаа энэ үед бид хөгжиж буй орнууд, тэр дундаа Самоа улстай эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хууль ёсны эрхээ хамтдаа хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг баримтлахыг хүсэж байна. Энэ нь хөгжиж буй олон орны нийтлэг хүлээлт мөн гэж онцлон тэмдэглэсэн байна.

Мөн хоёр тал олон талт асуудлаар санал солилцож, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл