Орон нутгийн цагаар 2022 оны 11-р сарын 16-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И “Их 20”-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтын үеэр Индонезийн Хятадтай хамтын ажиллагааны удирдагч, зохицуулах сайд Лухуттай уулзав.
Ван И "Их 20"-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Индонезийн хүчин чармайлт гаргасныг өндрөөр үнэлж, Хятад улс Индонезийг даргалагчийн үүргийг гүйцэтгэхийг үргэлжлэн дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Ван И хэлэхдээ “Ши Жиньпин дарга, Жоко Видодо нар хоёр улс хамтын ирээдүйтэй Хятад, Индонезийн хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах ерөнхий чиглэлийн төлөө чармайх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн нь хоёр орны стратегийн өндөр түвшний харилцан итгэлцлийг харуулж байна. Удахгүй болох хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт үр дүнд хүрэхийн төлөө хоёр тал хамтран ажиллах ёстой” гэв.
Лухут Хятадын тал Индонезид хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархаж, хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах хоёр орны алсын харааг хэрэгжүүлж тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэн, хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй шинэ шатанд гарахаа илэрхийлэв.
