solongonews
Гадаад дахь нээлтийг улам өргөжүүлнэ
2022-04-14 14:42
Дарга Ши Жиньпин ”Хятад улсаас гадаадад хандуулсан хаалга үүрд нээлттэй байгаа төдийгүй цаашид нээлтээ улам бүр өргөжүүлэх болно” гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд ”Хятад улс гадаад нээлтийг үндэсний үндсэн бодлогыг ерөөсөө баримталж, гадаад нээлтээр шинэчлэл өөрчлөлт ба хөгжил, инновацийг ахиулахыг тууштай эрчимжүүлэх болно.

   Түүнчлэн өндөр түвшний гадаадад нэллттэй хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ” гэж чухалчилсан байна.

БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын төв  хорооны чанд удирдлагын дагуу Хятад улс гадаад нээлтийн төрийн бодлогыг эрс баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өндөр түвшинд чөлөөлөхийг хэрэгжүүлж байгаа. Улмаар эдийн засгийн шинэ тогтолцооны бүтээн байгуулалтыг хурдасгах болно. Гадаад худалдаа, гадаадаас хөрөнгө оруулах, гадаадад хөрөнгө оруулах зэрэг салбарыг сайжруулж, нээлттэй эдийн засгийн шинэ төвшинд хүргэнэ.

   Зах зээлийн нээлтийг өргөжүүлж, импортын боломжийг идэвхжүүлнэ

   Гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, гоёл чимэглэл, бугуйн цаг зэрэг. Хайнань мужийн Хайкоү хотын Ри юэе плаза дахь татвараас чөлөөлөх дэлгүүрт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүд хурсан болгоны сонирхлыг татна. Өнгөрсөн онд Хайнань мужийн арлаас зайдуу гаалийн татвараас чөлөөллсөн 10 дэлгүүрийн нийт борлуулалт 60 тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 84 хувиар өссөн байна. Энэ оны эхний хоёр сард мөн дэлгүүрүүдийн борлуулалт 12.8 тэрбум юаниас давж, өдрийн дундаж борлуулалт 210 сая юаниас давсан нь өнгөрсөн оны мөн үеээс 33 хувиар өссөнийг бүртүүлсэн байна.

  Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш, Хятад улс дотоодын хэрэглээгээ дээшлүүлэх чиг хандлагыг зорьж, үр дүнтэй төрийн бодлогыг идэвхтэй авч хэрэгжүүлэн, зах зээлийн нөөц боломжийг улам сайжруулж, импортын орон зайг өргөжүүлэх талд илүү идэвхтэй ажилласан байна.  2018 оноос хойш Хятад улс жил болгон Хятадын олон улсын импортын экспо зохион байгуулж, олон төрлийн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байна. Хятад улсын ажил хэрэгч арга хэмжээ ба бодитой үйл ажиллагаанууд нь дэлхийн улс орнуудтай хөгжлийн үр ашгаа хуваалцан, эдийн засгийн даяаршлын цаг эрин зүг урагшлахад эрч хүч нэмж байгаа юм.

          Өндөр түвшиний нээлтийг байгуулж, нээлтийн хэв загварыг сайжруулна

   Ойрын хугацаанд Бээжингийн Тяньжү гаалын хамгаалтын ерөнхий бүсэд онцгой эд зүйлсийг хянан шалгах платформ албан ёсоор нээлтээ хийсэн нөхцөл байдалд Лижи (Бээжин) олон улсын агуулахын ХХК-ний гаалийн хяналт шалгалт таван минутын дотор хийж дуусгасан байна. Энэхү ажил нь Тяньжү гаалийн хамгаалалтын ерөнхий бүсийн биоанагаах ухааны салбарын хөгжлийг улам дэмжиж, Бээжингийн үндэсний үйлчилгээний аж үйлдвэрийг өргөжүүлэх, Бээжингийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтад тус дэм үзүүлэх болно.

   Зүүн бүс нутгийн далай дагуух газрын гадаад нээлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, дунд, баруун ба зүүн хойд бүс нутгийн нээлтийн ахицыг түргэсгэн, далай дагуух нутгийн бүтээн байгуулалт, нээлттэй байдлыг чанартай хөгжүүлнэ. 2013 оноос хойш Хятад улс 21 Чөлөөт худалдааны туршилтын бүсийг үе шаттайгаар бүтээн байгуулж, Хайнаны Чөлөөт худалдааны боомтыг байгуулан, олон тооны өндөр тогтолцооны инновацийн бүтээлийг тогтоож, дэлхийн тэргүүлэх аж үйлдвэрийн кластеруудыг байгуулахын улмаас Хятад улсын бүх талын нээлтийг хөгжүүлэх "тэргүүлэх цэрэг" болсон байна.

     Зах зээлд нэвтрэх боломжийг хангаж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх болгох нь

р сарын 1-нд  Хуачи банк (Хятад) ХХК-ийн Шанхай дахь салбар банк Шанхай Чөлөөт худалдааны туршилтын бүсийн хилийн худалдаа, хөрөнгө оруулалт хийх гадаад валютын хамааралтын шинэчлэлийн туршилтын цэг болохыг зөвшөөрөл авснаа мэдэгдсэн байна.  Тус банк батлагдсан дөрвөн банкны дотроос  цорын ганц гадаадын санхүүжилттэй банк бөгөөд Хятад улсын санхүүгийн салбарын гадаад нээлтийн шинэ амжилт юм.

     Хятад улс зах зээлд нэвтрэх боломжоор хангаж, санхүүгийн салбарын нээлтийг тууштай өргөжүүлэн, үйлчилгээний салбарын нээлтийг үргэлжлүүлэн ахиулж байгаа бөгөөд дэлхийн жишигт нийцсэн бизнесийн орчныг бүрдүүлэх болно. Нээлттэй байдлыг өргөжүүлэх санаачилгууд тууштай хэрэгжсэнээр зах зээлд нэвтрэх ахицыг хурдасгах арга бодлого ар араасаа хэрэгжиж, бизнесийн тав тухтай орчныг бүрдүүлэх  бодит арга хэмжээг  хэрэгжүүлснээр Хятад улс гадаад нээлтийг уламд өргөжүүлэн ахиулж байгаа аж.

Олон талт, хоёр талт, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг ахиулна

  03-р сарын 11-ний өглөө,  38 чингэлэг экспортын бараа ачсан ачааны галт тэрэг Жянсү мужийн Хай-ань төмөр замын логистикийн баазаас аажуухан хөдөлж, Вьетнамыг зорьсон байна. Гаалийн менежер Шэн Лиүди хэлэхдээ "Энэхүү галт тэрэгний тусламжтайгаар бид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хамгийн хурдаар хүргэх боломжтой болсон бөгөөд илүү олон орны зах зээл, хэрэглэгчийн нөөцөд хүрэх боломжтой болсон байна" гэжээ.
 Бие биенээ хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байгаагаар суурилсан Хятад улс бусад орнуудтай найрсаг, хамтын ажиллагааны харилцааг идэвхтэй хөгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалан, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулахад эерэг эрч хүч өгөх болно. Өргөн хүрээний зөвшилцөл, хамтын хүчин зүтгэл, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж, "Бүс ба зам"-ын санаачилгыг өндөр чанартай хөгжүүлэх болно. 2021 онд  Хятад улс "Бүс ба зам" дагуух улс орны импорт, экспортын нийт хэмжээ 11.6 их наяд юаньд хүрч, 23.6 хувиар нэмэгдсэн байна. Хятад-Европын галт тэрэг нийт 15.183 мянган удаа хөдөлсөн нь 22 хувиар нэмэгджээ. Хятад улс олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр 30 гаруй хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол тогтворжуулагч, эрчим хүчний эх үүсвэр болж байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл