solongonews
Хятад улсын дарга Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
2020-04-09 11:17
Хятад улсын дарга Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 08-ны орой Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Өдгөө “COVID-19” бүх дэлхийд тарж байна. Турк ч хүнд сорилтод тулгарч байна, би Хятадын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Туркийн засгийн газар болон ард түмэнд дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлж байна. Хатуу бэрх хүчин чармайлтаар, Хятадын ард түмэн саяхан хамгийн хүнд хэцүү цаг мөчийг туулж ирсэн бөгөөд одоо үйлдвэрлэл, амьдралын дэг журмыг сэргээж байна гэжээ.

Эрдоган хэлэхдээ: “COVID-19”-тэй тэмцэх нь одоогийн хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын дайн юм. Хятадын ард түмэн баатарлагаар тэмцэж, халдварыг даван гарч, дэлхий нийтэд үлгэр жишээ үзүүлжээ. Хятад улс бүх хүчээр дэлхий нийтэд эм эмнэлэг, халдварт өвчинтэй тэмцэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хангаж байгааг дэлхий нийт сайшааж байна. Хятад, Турк хоёр орны ард түмэн харилцан дэмжиж, найрамдал нөхөрлөл өнө удаан түүхтэй байж, бат бэх байх болно. Туркийн халдвартай тэмцэх тэмцэлд Хятадын талын үзүүлсэн дэмжлэг туслалцаанд баярлан талархаж байна гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл