Орон нутгийн цагаар 16-ны үдээс өмнө Ши Жиньпин дарга Самарканд дахь Төрийн зочны ордонд Пакистаны ерөнхий сайд Шабаззтай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Пакистан бол уул усаараа залгалдан хувь заяа холбоотой орон. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Пакистан бол бие биеийнхээ стратегийн найдвартай түнш юм. Хятад улс Пакистантай хамтран ажиллаж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлж, шинэ эриний хамтын ирээдүйтэй Хятад, Пакистаны хамтын нийгэмлэгийн байгуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хоёр тал бие биеэ тууштай дэмжиж, хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн, Хятад, Пакистаны эдийн засгийн коридор байгуулах хамтарсан хорооны үүргийг бүрэн биелүүлж, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг саадгүй хангах ёстой. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, нийгэм, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, коридорын бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмэх шаардлагатай байна. Пакистаны тал Пакистан дахь Хятадын иргэн, байгууллагын аюулгүй байдлыг үр дүнтэй баталгаажуулж, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална гэдэгт найдаж байна. Пакистаны тал дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгад идэвхтэй хариу арга хэмжээ авч, манлайлж байгаад Хятадын тал талархаж байгаа бөгөөд Пакистаны талтай хамтран санаачилгын хэрэгжилтийг ахиулахад бэлэн байна. Хоёр тал НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт тавцан дахь харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжиж буй орнуудын зөв шударга дуу хоолойг хүргэж, хуаран хоорондын сөргөлдөөнийг эсэргүүцэн, олон талт үзлийг хамгаалах ёстой".
Шабаз үерийн гамшигт нэрвэгдээд байгаа Пакистанд цаг тухайд нь үнэ цэнтэй тусламж үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ "Ши Жиньпин дарга бол стратегийн алсын хараатай удирдагч бөгөөд Ши Жиньпин даргын хүчтэй удирдлага дор Хятад улс хөгжлийн асар их амжилтад хүрч, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Пакистаны ард түмэн Ши Жиньпин даргад их хүндэтгэлтэй ханддаг бөгөөд Хятад улсыг Пакистаны мөнхийн анд нөхөр гэж үздэг. Удахгүй болох ХКН-ын ХХ их хуралд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Пакистаны тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Шиньжян, Хонгкон зэрэг язгуур ашиг сонирхлын талаарх Хятадын байр суурийг тууштай дэмжиж, зарим хүчин Хятадын бүрэн эрхт байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлогыг эрс эсэргүүцэж байна. Пакистан-Хятадын найрамдал эвдэршгүй, юутай ч зүйрлэшгүй юм. Пакистаны тал Пакистан дахь Хятадын иргэд, байгууллагуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй үргэлжлүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг харилцан ашигтай, хамтаар хожих үлгэр жишээ болгохыг эрмэлзэж байна. хамтран ажиллаж, Пакистан Хятадын харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна".
Хоёр улсын холбогдох газрууд төмөр зам, цахим худалдааны салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа.
