solongonews
БРИКС-ийн амжилттай туршлага
2022-06-24 15:13
БРИКС-ийн амжилттай туршлага

   Хятад улсын дарга Ши Жиньпин  23-ны орой БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх уулзалтыг видео хэлбэрээр даргалан чухал үг хэлж, БРИКС-ийн орнууд эв санаа, хүчээ нэгтгэн, ирээдүй зүг хамтдаа зүтгэхийг уриалсан байна.

- БРИКС-ийн механизмын чухал чанарыг өндрөөр үнэлсэн ч илүүдэхгүй гэж Ваншингтоны зөвлөхүүдийн Вельсон төвийн орлогч дарга Майкл· Кугерман ярьж байлаа.

   Хятад улс таван жил алгасаад  дахин БРИКС-ийн агч оудирдагч орон болж, Хятад улсын дарга дөрвөн талын санаачилга дэвшүүлэн, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны шинэ зүг чигийг тодорхойлсон юм. Тухайлбал: “Эв найртай харилцан туслалцаж, дэлхийн энх тайван амар амгалан байдлыг хамгаалах”, “Хамтын ажиллагаа хөгжлийг баримтлан, эрсдэл сорилтыг хамтран зохицуулах”, “Нээлттэй бүтээлч байж, хамтын ажиллагааны далд амьжиргааны хүчийг дайчлах”, “Нээлттэй багтаамжтай олон нийтийн оюун ухаан хүч чадлыг төвлөрүүлэх” эдгээр болно.

    Эдгээр санаачилга нь БРИКС-ийн орнууд хоорондын хамтын ажиллагааг ахиулсан төдийгүй  дэлхийн энх тайван хөгжилд БРИКС-ийн туршлагыг хангасан юм.

    Ялангуяа Ши Жиньпины онцолдог дэлхийн аюулгүй байдлын санаачилга болон дэлхийн хөгжлийн санаачилга нь БРИКС-ийн хамтын ажиллагааны эрэлт хэрэгцээнд нийцжээ.

    БРИКС-ийн үзэл баримтлалыг дэмжигчийн хувьд Goldman Sachs-ын ахлах эдийн засагч асан Жим О'Нил 2018 онд "БРИКС-ийн механизмын хөгжил миний төсөөлж байснаас хол давсан" гэсэн бөгөөд Хятад улс "БРИКС-ийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж үнэлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл