solongonews
Хятад улсын аюулгүй байдлыг баталгаажуулна
2020-04-13 16:50
Аюулгүй байдал нь ард түмний хамгийн язгуур эрх ашигтай холбоотой бөгөөд улс орнууд өнөөгийн дэлхий ертөнцөд хөл дээрээ тогтохын хамгийн үндсэн шаардлага юм.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндэсний аюулгүй байдлын шинэ чиг хандлагын дагуу, "үндэсний ерөнхий аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, Хятадын онцлогтой үндэсний аюулгүй байдлын замаар замнана" хэмээн дэвшүүлж, шинэ эринд урагшилж буй Хятад улсын аюулгүй байдлыг улам илүү бэхжүүлж өгсөн юм. 4-р сарын 15-нд бүх Хятадын ард иргэдийн Үндэсний аюулгүй байдлын сурталчилгааны тав дахь өдөр болохтой холбогдуулан Ши Жиньпин даргын дурдсан үндэсний аюулгүй байдлын талаарх чухал үзэл баримтлалыг танилцуулъя.

2014 оны 04-р сарын 15-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндэсний ерөнхий аюулгүй байдлын үзэл баримтлалыг анх удаа дурдаж, улс төр, газар нутаг, цэрэг арми, эдийн засаг, соёл, нийгэм, шинжлэх ухаан техник, мэдээлэл, экологи, нөөц баялаг, цөмийн аюулгүй байдал зэрэгтэй холбогдсон үндэсний аюулгүй байдлын тогтолцоог бий болгоно гэж онцолсон юм. “Үндэсний ерөнхий аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталъя ” гэдэг бол намын 19-р хурлаас тогтоосон шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэхийн үндсэн бодлого төлөвлөгөөний нэг мөн бөгөөд үүнийг намын дүрэмд бичиж оруулсан юм.

“Үндэсний аюулгүй байдлын ажил эцсийн эцэстээ ард иргэдийн ашиг сонирхлыг баталгаажуулах явдал юм” , “Үндэсний аюулгүй байдлын бүх зүйл ард түмний төлөө бөгөөд ард түмэнд түшиглэн, ард иргэдийн амар тайван амьдралд хүчтэй баталгаа хангахыг баримтлах хэрэгтэй” гэж Ши Жиньпин дарга олонтаа цохон тэмдэглэж байлаа.

Энх тайван хөгжлийн замаар замнаж, зөвшилцөн хуваалцаж хамтаар бүтээн байгуулах дэлхийн засаглалын үзэл баримтлал, дэлхийн уур амьсгалын засаглал, олон улсын ядуурлыг бууруулах ажлыг дэмжих зэрэг практикаар дамжин, Хятад улс дэлхийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд оюун ухаан, хүчин чадлаа дэвшүүлж байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл