Тавдугаар сарын 04-ний Залуучуудын баярын өдрийг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 02-ны өдөр Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын сансрын станцыг байгуулах ажилд оролцож буй залуучуудын багт захидлын хариу илгээж, залуучуудад баярын мэнд хүргэжээ.
Ши Жиньпин хариу захидалдаа:
"Та нарын илгээсэн захидлыг уншаад есөн жилийн өмнө залуу сансрын судлаачидтай хамт суулцан, санал бодлоо солилцож байснаа санаанд орлоо. Мөн өнгөрсөн 9 жилийн хугацаанд Тяньгүн, Бэйдүө, Чан-Э, Тяньхэ, Тяньвэнь, Шихэ хүртэл, Хятадын сансар судлал шинэ түүхийг бүтээсэн бөгөөд олон тооны сансар судлалын ажилд оролцсон залуучууд хүнд үүрэг хариуцлага үүрч, Хятадын залуучууд шинэ эринд урагшлан тэмүүлэх зориг санааг хүмүүст харуулж чадсан байна".
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Сансрын судлалын хүчирхэг орныг байгуулахад үе үеийн хүмүүсийн шаргуу хөдөлмөр болон тэмцэл шаарддаг. Сансар судлалын ажилд гавшгайлан оролцож буй залуус"Атомын бөмбөг, пуужин, хиймэл дагуул" судлан бүтээсэн, хүн тээсэн сансрын хөлөг хөөргөсөн зориг санаанаас суралцан, сансар судлалын хүсэл мөрөөдлийн араас хөөцөлдөх аянд залуу насны хүч чадлаа сорьж,Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан байдал, өөрийгөө хөгжүүлэх үйлсэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэв".
2013 оны 05-р сарын 04-нд Ши Жиньпин "Хятадын мөрөөдлөө биелүүлэхэд залуу нас, эр зоригоо хамтдаа сорьё" сэдэвт өдрийн арга хэмжээнд оролцохоор Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын шилдэг залуучуудын төлөөлөгчидтэй ярилцсан байна. Хятадын Коммунист залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын сансрын станцыг байгуулах ажилд оролцсон залуучуудын баг ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичжээ. Тэд өнгөрсөн 9 жилийн хугацаанд сансар судлалын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ахиулах хүнд үүрэг хариуцлагаа зоригтойгоор биелүүлж ирсэн байдлын талаар 80 мянган залуучуудын нэрийн өмнөөс хариу мэдүүлж, сансар судлалын хүчирхэг улсыг байгуулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлсэн байна.
