solongonews
Жан Сичингийн шарилыг Бээжинд чандарлав
2022-06-22 08:59
Жан Сичингийн шарилыг Бээжинд чандарлав

   БНХАУ-ын Коммунист намын нэр хүндтэй гишүүн, үнэнч коммунист тэмцэгч, Хятад улсын улс төр, хууль зүйн фронтын гарамгай удирдагч, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 9, 10 дахь удаагийн Үндэсний хорооны орлогч дарга, Ардын дээд прокурорын газрын ахлах прокурор асан нөхөр Жан Сичингийн шарилыг 6-р сарын 21-ний өдөр Бээжингийн Бабаошаны хувьсгалт оршуулгын газарт чандарлав.

Жан Сичин өвчний улмаас 90 насандаа 2022 оны 06-р сарын 17-ны өдөр Бээжин хотноо нас баржээ.

Жан Сичин өвдөө байх хугацаанд Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаншү зэрэг удирдагчид эмнэлэгт очиж эргэн үзэж байсан. Түүнийг таалал төгссөнд Хятад улсын дарга удирдагчидаас гүн эмгэнэл илэрхийллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл