БНХАУ-ын уламжлалт цагаан сар болохоос өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 19-нөөс 20-ны өдөр Юань Нань мужийн цэрэг армийн ажил байдалтай танилцаж, хилийн өмнө фронтод ажиллаж буй цэргийн алба хаагчдыг эргэж, Намын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс цэрэг дайчдад халуун мэнд болон сар шинийн ерөөл дэвшүүлэв.

Бидний улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлаас ангижруулах чухал жил энэ онд тохиож байгаа бөгөөд манай цэрэг арми батлан хамгаалалт, бүтээн байгуулалтын 2020 оны зорилтод үүргээ биелүүлэх чухал жил тохиож байна. Цэрэг армийн олон салбарын үүрэг тун хүнд байна. Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгон, цэрэг армиа хүчирхэгжүүлэх тухай намын шинэ эриний үзэл санааг хэрэгжүүлж, шинэ эрин дэх цэрэг армийн стратегийн чиглэлийг баримталж, улс төр, өөрчлөлт, технологи, боловсон хүчин, хууль дүрэм зэрэг талаар цэрэг армиа хүчирхэгжүүлэн, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бэрхшээлийг даван туулж, ажил үүргээ сайтар биелүүлэн, нам болон ард түмнээс хүлээлгэсэн үүргээ сайтар биелүүлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга онцолсон байна.

