2022 оны 09-р сарын 08-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахянтай хүсэлтийн дагуу утсаар ярив.
Ван И хэлэхдээ:
Хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор Хятад, Ираны харилцаа иж бүрэн хөгжлийн хурдацтай хөгжиж байна. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс хоёр орны төрийн тэргүүний тогтоосон чиглэлийг баримталж, Ирантай харилцаагаа гуйвшгүй хөгжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ ахиц дэвшлийг ахиулна.
Абдуллахян Хятадын Коммунист намын ХХ их хурал амжилттай хуралдахыг хүсээд Сычуаны Лүдин хотод болсон газар хөдлөлтийн улмаас Хятадын талд эмгэнэл илэрхийлэв. Абдуллахян хэлэхдээ "Иран Хятад улстай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, хөдөө аж ахуй болон бусад салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, Иран Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг Ираны тал дэмжиж байна" гэв.
Абдуллахян Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх яриа хэлэлцээний сүүлийн үеийн ахиц дэвшлийн талаар танилцуулж, Ираны тал үргэлж тохиролцоонд хүрэхийн төлөө байгаа,гэхдээ АНУ дээрэлхэх замаар өөрийн зорилгодоо хүрэхийг оролдохыг хүлээн зөвшөөрөхгүй. Ираны тал Хятадын талд дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.
Ван И хэлэхдээ "Хятад улс Ираны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахад үргэлжлэн дэмжлэг үзүүлнэ. Ираны тал гарсан өөрчлөлтийг зөв зохицуулах мэргэн ухаантай бөгөөд зөвхөн өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалаад зогсохгүй, олон улсын ёс суртахууны өндөр газрыг үргэлжлүүлэн эзэлэхэд итгэж байна".
